Стивен Сигалын гэргий "Гоёл 2014" наадмын тайзнаа бүжиглэлээ
2013/12/01
Цагтаа Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” хэмээх цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Стивен Сигалын гурав дахь эхнэр нь болсон билээ.
Анх Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийж, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ “шалгаруулсан” гэдэг.
2002 онд МУИС-ийн ОУХДС-ийг япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн Б.Эрдэнэтуяа түүний хувийн туслахаар нь таван жил ажиллаж байгаад эцэст нь эхнэр болсон юм.
Тэгвэл энэ удаад Б.Эрдэнэтуяа бүсгүй эх орондоо ганцаараа түр хугацаагаар иржээ.
Хуучнаа дурсан санаж тэрбээр "Гоёл 2014" наадмын тайзнаа бүжиглэлээ.
Олон жил бүжгийн урлагаасаа хөндийрсөн ч урьдын адил сайхан бүжиглэж байгаа нь тэнд цугласан олон хүнд таалагдаж бас ч үгүй чамгүй бүжиглэдэг хэвээр буйгаа илтгээд авсан юм.
Д.Ана
Зочин · 2013/12/03
za yamar sonin yum bichdegiin 5h ehner ch gehshig gol ni mongol hunshde
Зочин · 2013/12/02
hed deh ni ch bsan hend hamaataaiiin! ooroo amidraad bolj l bgaa bol amjilt
Зочин · 2013/12/02
5 дахь эхнэр нь биздээ