Э.Цолмонбаяр: “Яг түүн шиг” шоуг хөтлөхөө больдог ч юм уу гэж бодсон
2017/06/12
“TV Cocktail” хамтлагийн жүжигчин, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбаяртай ярилцлаа.
-Та “Яг түүн шиг” шоуны хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Ер нь анх хөтлөгч болох саналыг хэрхэн хүлээж авч байв?
-Хамгийн анх “Боловсрол” суваг телевизээс “Дэлхийн олон оронд амжилттай хийгдсэн нэгэн шоуг бид Монголдоо хийх гэж байгаа. Энэхүү шоуг чамаар хөтлүүлмээр байна” гэсэн санал тавьсан юм. Нэр хүндтэй том шоу учраас бас жаахан эргэлзэж “Би чадах юм болов уу даа” гэхэд “Чи л хөтөл. Чамаас өөр сонголт байхгүй” гэсэн л дээ. Ингээд би гадны хэд, хэдэн орнуудад хэрхэн явагдаж байсныг нь сонирхож бичлэгүүдийг нь үзсэн. Их гоё ч шоу байсан. Ямартай ч болмоор санагдаад, үзээд алдъя л гэж бодсон. Надад бол их л тохироод байгаа шиг санагддаг. Тийм бодолтой хүмүүс ч цөөнгүй байсан.
-Харин таныг хөтөлж чадахгүй байна гэх сэтгэгдлүүд цахим ертөнцөд багагүй байсан. Энэ тухайд?
-Яахав цахим ертөнцөөр шүүмжилсэн сэтгэгдлүүд байсан л даа. Аливааг шүүмжлэх дуртай нэг хэсэг хүмүүс байгаад л байх шиг санагддаг юм. Миний хувьд бүр үнэхээр болохгүй гээд байгаа бол больдог ч юм уу гэж бодоод телевизийнхэнд энэ тухай саналаа хэлсэн л дээ. Гэтэл “Хэдхэн сэтгэгдлээс болж болино гэж юу байхав. Болохгүй байгаа бол бид хэлчихнэ шүү дээ” гэсэн хариу өгсөн. Нэгэнт телевизийнхэн ингэж дүгнэж байгаа хойно үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй л гэж бодсон.
Би аль болох тухайн үеийн мэдрэмжээрээ хөтлөхийг хүсдэг. Тэр нь ч надад амар байдаг юм. Харин шоу нэвтрүүлгийн онцлог нь гэнэтийн зүйлс их тохиолддог. Тэрэнд л бэлэн байх ёстой. Жишээ нь оролцогчтойгоо яриа өрнүүлэх гэтэл өөдөөс уйлчихвал би дагаад уйлж болохгүй, өөдөөс нь маазраад байж бүр ч болохгүй, эсвэл дуу явж байх үед хөгжим зогсох юм бол тухайн үеийг ямар нэгэн аргаар л аргалах шаардлага гарна. Гэх мэтчилэн гэнэтийн зүйлст бэлэн байх л хэрэгтэй байдаг даа. Ер нь бол хөтлөгч хүн хэрэгтэй зүйлээ л ярих хэрэгтэй. Хэрэггүй олон юм нуршаад байх шаардлагагүй гэж боддог.
-“Яг түүн шиг” шоуны оролцогчдын тухайд та ямар бодолтой байгаа вэ?
-Хүн, хүний онцлогууд их харагдаж байна. Манай А.Хишигдалай сайн дуучин хэрнээ, хувирч чаддаггүй ч гэх юм уу. Т.Бархүү, С.Гантогоо, Г.Мэнд-Амар гэх зэрэг залуучууд бүр тасарчихаад байгаа. Тиймээс бусад оролцогчид сул байгаа мэт харагдаад байж магадгүй л дээ. Үнэндээ бүгд мундаг байна л гэж би бодож байна. Ер нь бол өмнөх жилийн оролцогчид маань анхдагчид байсан. Үзэгчид бүх зүйлийг нь цоо шинээр хүлээн авч байсан шүү дээ. Харин энэ жилийн оролцогчид өмнөх жилийнхтэй харьцуулахад тун их үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Ямартай ч үзэгчдийн хандалт маш их байгааг харахад шоу маань маш амжилттай үргэлжилж байна гэж ойлгож байгаа.
Ер нь энэхүү шоу нь Монголд маш сайн хийгдэж байгаа. Өмнө нь Азийн хэд, хэдэн орнуудад хийгдсэн боловч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй юм билээ. Тиймдээ тухайн компани монголчуудад эрхийг нь олгохдоо багахан айдастай байж л дээ. Гэтэл төсөөлж байснаас нь ч илүү мундаг байж, сайн үнэлгээ авсан. Миний хувьд энэхүү шоуг хөтөлж байгаадаа баяртай байгаа. Миний болоод оролцогчдын амьдралд хамгийн сайхан дурсамж, дурдатгал болж үлдэнэ гэдэгт хэн ч маргахгүй байх.
-“ТV Cocktail” хамтлаг хамгийн сүүлд “Гэрлэн дохио” олон ангит уран сайхны кино хийсэн. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?
-Бид “Гэрлэн дохио” гэх дөчин ангит урт бүтээлийнхээ ард гарсан. Энэхүү олон ангит кино сериалуудтай адил үйл явдал нь үргэлжлээд явах биш дараагийн ангид дүрүүд нь шинэ үйл явдалтайгаар л өгүүлэгдэж байдгаараа онцлог. “Шоудалт”, “Шарталт”, “Болзоо” гэх мэт тухайн анги бүртээ өөр адал явдал болж байдаг гэсэн үг л дээ. Харин энэхүү киноны утга санаа нь амьдралыг гэрлэн дохиогоор зүйрлэсэн гэж болно. Ганц бие биш хэдий ч яг ч гэр бүл зохиочихоогүй, ер нь яг яах нь шийдэгдээгүй байгаа хэн нэгний амьдралыг шар гэрлээр, харин хэнд ч дурлаж, болзож болох эрх чөлөөтэй амьдралыг ногоон өнгөөр илэрхийлсэн бол элдэв хөдөлгөөн хийлгүйгээр зөвхөн үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө л хичээх ёстой амьдралыг улаан гэрлээр төлөөлүүлсэн юм. Нэгэнт л улаан гэрэл ассан бол таны амьдралд шар, ногоон гэрэл байх ёсгүй гэдгийг л хэлэх гэсэн санаа л даа. Энэ ч утгаараа хүмүүст их таалагдсан. Сайн бүтээл болсон гэж бодож байгаа. Харин одоогоор бид нэгэн шинэ уран бүтээлийнхээ зохиол дээр ажиллаж байна. Ирэх намраас үзэгчдэдээ хүргэнэ гэсэн бодолтой байгаа.
-Ингэхэд “TV Cocktail” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан юм бэ?
- Бид нэг ангийн оюутнууд л даа. Манай хамтлагийнхан “Шинэ үе” продакшнд байсан юм. Тухайн үед А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш хоёртойгоо хамт телевизийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Харин удалгүй Д.Энхбаяртайгаа нийлээд дөрвүүлээ “TV Cocktail” хамтлагаа байгуулсан.
Бид эхлээд дээр үеийнх шиг үзээд, уйдамгүй байнга зурагтаар гардаг кино хийе гэж зориод л “Guys”, “A Capella” хамтлагийнхантайгаа нийлээд “Сайн уу амьдрал минь” киног хийсэн. Хонхны баяр дөхөхөөр л “Сайн уу амьдрал минь” кино маань гарч л байдаг. Мөн дараа нь яг хамтлагаараа сайхан инээдмийн кино хийцгээе гээд л мөрөөдсөн, зүтгэсэн. “Намрын синдром” уран сайхны кино маань намар болохоор л гарч байна. Үүнээс харахад хүн өөрийгөө гололгүй зорилгоо хол тавих юм бол түүндээ хүрэхгүй ч тун дөхүүлсэн байдаг гэдгийн үлгэрээр багагүй амжилт дагуулдаг шиг санагддаг. Эдгээр киноныхоо араас бид “Мөнгөний гахай, “Омарын эрэлд”, “Босуул” гэх мэт уран бүтээлүүдийг хийлээ. Харин бидний цаашдын том зорилго, мөрөөдөл гэвэл монгол киногоо гадагшаа гаргачих юмсан л гэсэн хүсэл байдаг юм. Зөвхөн бид ч гэлтгүй кино урлагт зүтгэж байгаа хүн бүхний л мөрөөдөл байх л даа.
Ямартай ч зорилгынхоо төлөө найзуудтайгаа хамт яваадаа үргэлж баяртай байдаг. Өдөр ирэх тусам туршлагажиж, зогсолтгүй л хөдөлмөрлөсөөр байна даа. Төдийгөөс өдий хүртэл тарж, бутраагүй зорилгынхоо төлөө үнэнч яваа найзуудаараа үргэлж бахархаж явдаг юм.
-Таныг хүүхэд байхдаа кинонд тоглож байсан гэж сонссон. Кинонд тоглох болсон тухайгаа сонирхуулаач?
-Яахав хүний амьдрал гэдэг их сонин л доо. Би гуравдугаар ангид орох жилээ “Би эндээс явахгүй” гэх киноны гол дүрд нь тоглосон юм. Тоглох болсон тухайд гэвэл МҮОНТВ-д ажилладаг манай ээжийн нэг найз ирээд кинонд тоглох хүүхэд хайж байна гээд л намайг аваад явсан. Очиход маш олон хүүхэд байсан хэдий ч тэнцсэн л дээ. Харин тэнцсэн шалтгаан нь их сонин. Кино пробонд орж байгаа хүүхдүүдийг нэг, нэгээр нь бөөн гэрэл болсон өрөөнд оруулсан юм. Харин тэр гэрэл дунд нэг их харсан хүн сууж байдаг юм байна. Юу билээ гэж бодож зогстол өнөөх хүн чинь их л танил хоолойгоор “Миний хүү аавдаа ир” гэх нь дуулдав. Би аавгүй өссөн л дөө. Тийм болоод ч тэрүү “Аав аа” гээд л уйлаад л гүйгээд очсон. Харин миний ааваа гэж андуурч очсон хүн Ш.Гүрбазар гуай байж билээ. Телевизээр харсаар байгаад л тийм танил болчихсон хэрэг. Ингэж л кинонд тоглох болсон юм даа. Энэ киноны дуу болох “Сэтгэлийн үг” дууг У.Далантай, С.Эрдэнэцэцэг хоёр дуулж хүмүүст ч маш их хүрсэн юмдаг.
Би арван жилээ 35 дугаар сургуулийг төгссөн л дөө. Намайг кино зураг авалтад явахад сургуулийнхан “Манай Э.Цолмонбаяр киноны гол дүрд тоглохоор явж байна” гээд л сүр дуулиантай гаргаж өглөө. Хөөрхий ээж минь бөөн хөөр болоод шинэ хувцас авч өгөөд л явуулж билээ. Гэтэл мань хүн кино зураг авалтдаа очоод уйлах хэсэгт нь яаж ч хичээсэн уйлж чаддаггүй дээ. Харин Ганбаатар найруулагч тэргүүтэй хүмүүс хоорондоо ярьж байна. “Одоо энэ хүүхдийг буцаая, тоглож чадахгүй юм байна. Ээж нь Улсын их дэлгүүрийн хажуу талд үсчин хийдэг юм. Замын унаанд суулгаад ээж рүү нь явуул. Бас сургуулийнхан нь мэдээд шоолно биз” гэдэг юм байна. Мэдээж тэр мундаг хүмүүс намайг уйлуулах гэж л тийм арга зохиосон байгаа юм. Би ч одоо яана даа “Ээжийгээ гомдоох нь дээ. Сургуулийнхан намайг шоолох байх даа” гэж бодоод л сууж байлаа. Гэтэл найруулагч “За нааш ир. Одоо нэг үзье. Хэрэв чадахгүй бол буцаана шүү” л гэж байна. Би ч давж чадахгүй байсан даваагаа давлаа. Уйлсан ч гэж жигтэйхэн. Бүр зураг авалт дууссан хойно ч зогсч чадахгүй уйлж билээ.
-Чөлөөт бөхөөр бас хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?
-Би тавдугаар ангиасаа эхлээд чөлөөт бөхийн секцэнд явж эхэлсэн юм. Учир нь ээжийн минь дүү самбо, жүдо бөхөөр барилддаг Ганболд гэж сайн тамирчин байлаа. Харин миний хувьд ахынхаа хүрээгүй амжилтыг гаргах гэсэн том мөрөөдөлтэй. Гэтэл хичээллээд байгаа хэрнээ нэг ч медаль авдаггүй дээ. Ингэж явсаар есдүгээр ангид ч орлоо. Тэр жил улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ гээд л бэлтгэлээ маш сайн хийгээд л байсан. Харин ээж минь урлагийн хүн болгох сонирхолтой болохоор бөхийн спортоо орхи гэж их зөвлөнө. Ингээд ээжтэйгээ тохиролцсон л доо. Яаж вэ гэхээр хэрэв би тэрхүү улсын аваргын тэмцээнээс медальтай ирвэл бөхөө сонгоно, чадахгүй бол урлагийн хүн болохоор шийдэх нь тэр. Харин тэмцээндээ оролцоод муу барилдсандаа ч биш азгүй тохиолдлоор тэмцээнээ орхих болсон юм. Ээж минь медальгүй ирсэн хүүгээ хараад жигтэйхэн их баярлаж билээ. Ингээд л СУИС-д орж, урлагийн хүн болсон доо. Гэхдээ ээжийн минь зөн, совин буруу байгаагүй. Ээжийнхээ үгнээс зөрөөгүй дээ маш их баярлаж явдаг. Басхүү ээжийнхээ мөрөөдлийг нь урлагийнхаа буянаар бурхан болохоос нь өмнө багахан ч гэсэн биелүүлсэн болов уу гэж бодож, найдаж явдаг юм.
-Та аль нутгийнх вэ?
-Уг гарал минь Архангай нутаг л даа. Гэхдээ миний бага нас долоон буудалд эмээ, өвөө, ээж, хоёр охин дүүгийнхээ хамт өнгөрсөн юм. Дүү нар минь одоо том болцгоосон. Сайхан хань ижлүүдтэй учирч гэргий гэх мэргэжлийг эзэмшсэн. Олон сайхан үр хүүхэдтэй болцгоож энэ салбартаа тун чиг амжилттай яваа шүү.(инээв)
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Миний ханийг Т.Өлзийсайхан гэдэг. Надад өлзий, дэмбэрэлтэй амьдрал бэлэглэхээр ирсэн сайхан бүсгүй бий. Ханьтайгаа оюутан ахуй цагтаа анх танилцаж, бие биеээ мэддэг болсон. Харин танилцсныхаа дараахан манай хүн гадаадад суралцахаар явсан учир холбоо тасарсан л даа. Хачирхалтай нь олон жилийн дараа таарсан ч бид хоёр ганц, ганцаараа л явж байсан шүү. Учрах хүмүүсийн зам, ямар нэгэн байдлаар л нийлдэг байх гэж боддог юм.
зочин · 2017/08/12
Үнэхээр энэ нэвтрүүлгийг цаашид хөтлөе гэж бодож байгаа бол англи хэлний мэдлэг, хөнжмийн мэдлэгээ маш сайн сайжруулах хэрэгтэй. Дууны нэр, дуучны нэрийг ч англиар зөв хэлж чадахгүй байна гэдэг Монгол улсын нэр хүндийн асуудал ш дээ
Салбадайнууд · 2017/06/13
Хошин шогийнхоныг харахаар дургvй хvрээд байдаг юм. Урлагийн цензурийг унагасан юмнууд. Одоо менге олох,темер зvvх,чадвал албан тушаалд оччихСанаатай Энхболдыг дагаж гvйгээд Унасан нэр терее улам унагаж
Салбадайнууд · 2017/06/13
Хошин шогийнхоныг харахаар дургvй хvрээд байдаг юм. Урлагийн цензурийг унагасан юмнууд. Одоо менге олох,темер зvvх,чадвал албан тушаалд оччихСанаатай Энхболдыг дагаж гvйгээд
Салбадайнууд · 2017/06/13
Хошин шогийнхоныг харахаар дургvй хvрээд байдаг юм. Урлагийн цензурийг унагасан юмнууд. Одоо менге олох,темер зvvх,чадвал албан тушаалд оччих
Зочин · 2017/06/13
Burhan min daraa jil ene show ni boldgiin bol uur hun songooroi doo bolowrol tv iiheen, hamgiin sejgiin ter miktofoniig bur amandaa hiij bgad yariad bdgiin umhii shulseeree duurgeed buur sejigee,

кк · 2017/06/13
үнэн тэнэг залуу хэлх үг алга очиж очиж ман кккккккккккккккк
ХАУС ОФФШОРТОН МАН ГАЗРЫН ХУЛГААЧ · 2017/06/13
ЦОЛМОНБАЯР ЖИНХЭН МАЛ ЗАЛУУ МӨНГӨӨР ЯВДАГ МАН ИХ МӨНГӨ АМАЛЖ ЭНЭ ДАВЖААД КӨӨРКИЙ ОНИГОО НЭР ХҮНД ЧАМД БАЙНУУ ХАУС ОФФШОРТОН НАМ Д ЧААВААС ДЭМЖИХ ЮМАА ОЛЖ ЯДАЖ ДЭЭ ШОРОНД ОРОХ ЕСТОЙ ЛАЛАРУУД ШД БАЯРААС ЭХЛЭЭД ЭНХБОЛД Ч ГАЗРЫН НАЙМААЧИН ЛАЛАР ШД МАН БУЗАР ХҮНИЙ ҮХЭЛЭЭР ТӨРД ОРСОН ЛУЙВАРЧИД ЖИЧ:ТЭРБИШДАВГА ХҮРЭЛБААТАР ЛҮНДЭЭЖАМЦАН ГЭЭД БАЙНАА БАЙН БУЗАР НҮГЭЛТЭН ГАРУУД ШД МАЛ ДАВЖАА ДАГААД ГҮЙГЭЭД БАЙ ЛАЛАР МИНЬ
Иргэн · 2017/06/13
Болье гэж тунирхаад байвал НАМ дагаад салбаганаад байвал Амраа, Болдоо мэт шиг шагнал эрх мэдэлд хvрчихэж Мэднэ дээ. Сvvлийн vед хошин шогийнхоны Дунд иймэрхvv менежмент ГарааД ирчихлээ. Хvн нэрээ тогос едее.
Иргэн · 2017/06/13
Болье гэж тунирхаад байвал НАМ дагаад салбаганаад байвал Амраа, Болдоо мэт шиг шагнал эрх мэдэлд хvрчихэж Мэднэ дээ. Сvvлийн vед хошин шогийнхоны Дунд иймэрхvv менежмент Гараа
Иргэн · 2017/06/13
Болье гэж тунирхаад байвал НАМ дагаад салбаганаад байвал Амраа, Болдоо мэт шиг шагнал эрх мэдэлд хvрчихэж Мэднэ дээ. Сvvлийн vед хошин шогийнхоны Дунд иймэрхvv менежмент
Иргэн · 2017/06/13
Болье гэж тунирхаад байвал НАМ дагаад салбаганаад байвал Амраа, Болдоо мэт шиг шагнал эрх мэдэлд хvрчихэж Мэднэ дээ. Сvvлийн
Иргэн · 2017/06/13
Болье гэж тунирхаад байвал НАМ дагаад салбаганаад байвал Амраа, Болдоо мэт шиг шагнал эрх мэдэлд хvрчихэж
Иргэн · 2017/06/13
Уг нь ярих чадвар сайтай Боье
ЗОЧИН · 2017/06/13
Шоу гоё болсоон. Хөтлөгчийн хувьд ийм нэр хүндтэй том шоу хөтөлж байгаа тул энэ талын мэдлэг мэдээллээ илүү сайжруулах хэрэгтэй байх. Шүүгч Наранзун мэдлэгтэй бас серёзный байсан. Зарим шүүгч болон хөтлөгч олон юм ярьж хүн бүрийг магтаж, марзагнаад зарим үед жаахан дэмий харагдаад байсан. Ундармааг шүүгчээр оруулсан нь зохимжгүй санагдсан. Хошин шогийн хүмүүс олшрох үед шоу онцгүй болчих гээд байх шиг бодогдсон. Зохион байгуулагчид анхаарах биз ээ.
Зочин · 2017/06/13
32ын хужакстан өвгөний бутач юугах хийх хэнд хамаа байна.Алтан үеийн сор бүтээлээр наадсан тэнэг бацаан .
Зочин · 2017/06/13
32ын хужакстан өвгөний бутач юугах хийх хэнд хамаа байна.Алтан үеийн сор бүтээлээр наадсан тэнэг бацаан .
Zochin · 2017/06/13
Barhuutei niilj tsunh barigch bolj ,sandal shiree muruuduj yavaa bol demiidee,Harin hutlugchiin huvid bol madh sain hutlugch.Uur hennegneer soliod uz l dee.Margaash n dampuurna.Helee hazsan,hudlaa orilson,eerch muursan,tugjee gatsaa yumnuudaaraa hiilgeed uzeech.barahgui shdee.Ah n bas yum gadarlanaa

Зочин · 2017/06/12
xoorxon egdyytei tsoomoo goe xotoldog hsyy tsoomoogoos oor xotlogcn baiubal xyreed ir xarii
zochin · 2017/06/12
yostoi teneg ertxen xotloxoo bolix xeregtei bsiin. yag tvvn shig shoyg gutaasan gants xvn ni.
Zochin · 2017/06/12
Yagaad. Songuuliin daraa ashigtai mesten deer ochih geed uu
Зочин · 2017/06/12
Та нарын биеээ үналсэн тариф гээд ёичсэн бсан МАН мөнгө ихтэй хамгийн багдаа 60 тэр бум шүү олигтойхон үнэ хүргээрэй
Зочин · 2017/06/12
Та нарын биеээ үналсэн тариф гээд ёичсэн бсан МАН мөнгө ихтэй хамгийн багдаа 60 тэр бум шүү олигтойхон үнэ хүргээрэй
Зо,ин · 2017/06/12
Яахав болж л бна гэж бодож бсан чинь БАРХҮҮ. ТА НАР чинь даргын бөгс долоож цүнх барьж гүйх хүсэлтэй юм аа ямар нэг даргын суулал горьдож бгаа нь харагдаад хомүүсийн итгэлийг ухтраачихлаа Энхболдыг дагаж гүйгээд хөхөө хавду улчихваа биеээ хэдээр үнэлсэн бэ

Enh bayarig dagaj daldaganaval tegdeg yum
Bolison ni deeree · 2017/06/12
Daraa uliralaa uur huneer hutluuleerei. Gadaad ner heleheer ni umnuus ni icheed sonsohoos durgui hureed bdagiin . Yarij bga ni ene ter ni neg l muuhai. Daraa uzegchidee bodood uur hutlugchtei bolooroi

Mundag baisan · 2017/06/12
Mundag baisaan Tsoomoo
zochin · 2017/06/12
Enhboldig dagaj yas goridoj dagaj yavahaar hen chamd durtai baih yum Enh boldod songogchid durgui uchiraas dagaj daldaganaad bgaa pyaldaganuudig ard tumen uzdeggui bhgui yu
ganaa · 2017/06/12
ер нь бол зохихгүй байсаан хэтэрхий шүлэглээд юу өгүүлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй бас яасан ч их таслалтай ярьдын тийм шоу хөтөхөд жоохон тохирохгүй байсаан
а · 2017/06/12
Нуршууг эс тооцвол уг нь дажгүй хөтөлдиймөө
а · 2017/06/12
Гэхдээ чи нуршуу яриад бдг биз дээ. Тгл гоё нэвтрүүлэг нээх сонин болгочихдогшд
хаха · 2017/06/12
газраар нэг найзаа чи энд хэлж байгаагаса шал өөр хэтэрхий хэнд ч хэрэггүй олон нуршуу юм ярьсан шүү дээ, үзэгчид мэддэг болоод л шүүмжилж байгаашд хаха юу гэнэ үү нэг хэсэг муулах дуртай хүмүүс гэнэ үү? чи үнэхээр сайн байсан бол муулуулах уу бодоод үздээ?
зочинзочин · 2017/06/12
Зүгээр хөтөл, бас дахин хөтөл Атаархагчид боож үхэг.
Zochin · 2017/06/12
Цоомоо амжилттай л яваа юм байна даа, атаархагчид олон байна, надад бол хөтлөлт нь муухай санагддаггүй, өөр хэн нэгэн гарсан ч ахиад л нэг өө олоод муулж эхэлнэ
Bayr · 2017/06/12
Ene neg tsoomo gej ymarxh hutlugch hunii es zui setgehui arga tehnik yria chadvar baihgui novsh yag tuun shig gej goe showg unen doromjilj gutaasan da .ene laitai sda bas mnba sags bas hutulnu yuch chadku uurigu sagsan bumbugi fanat geed bodtson ergu llr tiim fanat hzeech baidguima zugeer zail l gej helii da ene tsoomood pzda men uur newtruleg show hutulwul chamg alna shu gesh wahaha

BOLIH HEREGTEI SHDE!!!!!!!!!
minii bodol-huel. · 2017/06/12
zugeer l guiya,-odoo dahij hutluud heregggui..ug ni bol uuriiguu medeed l baigaa yum bn l da zailuul.bi ogt muu heleh geegui.... chin uneniig helehed gadaad helnii medleg bish yumaa gehed zugeer l hedhen duu duuchnii neriig ch zuv helj chaddaggui,bolhi ug hellegtei,uguulber buriinhee tugsguliig negen heviin udaashruulj heldegee ulig boltol davtdag,gadaad goozuin talaasaa geed l.....hedii haraad unshij baigaa bolohoor tekctee alddaggui,duu hooloinii ungu ni dajgui sanagddag. ch yaj ch baisan ahiad hutluud heregggui.tiiim saihan mergejil ner hundiig iimerhuu yumnaas bolj unagaad demii
Зочин · 2017/06/12
Нам дагаж гүйсэн сонин залуу .Уран бүтээлээ л хийхгүй
ишшш · 2017/06/12
Хүмүүс ер нь л энэнд дуртай байдаггүй шд, хөтөлж байгаа бол ядаж тэр хэдэн хувирч байгаа дүрийнх нь нэрийг зөв дуудаад сурчих хэрэгтэй шд. Урлагийн хүн байж ямар ч мэдлэг байхгүй, сэтгэлээсээ биш сонин хөтөлдөг шд. Нүд нь нэг л худлаа, хэлж байгаа үг нь өөрийн биш юм шиг наалдацгүй сонсогддог. Хэлэх үгээ хүнд яаж сонсогдох бол гэсэн бодол байхгүй. Боловсролынхон ч тэр... Тэр ХЭДХЭН СЭТГЭГДЭЛ чинь ард түмний бас нэгэн төлөөлөл, ард түмэнд таалагдах төгс шоу хийж байгаа бол ард түмнийхээ үгийг бас сонсдог л байх хэрэгтэй дээ.
ж · 2017/06/12
хөөрхий ганхүү хөгшнөөрөө дуудуулсаар байгаал дуусгасан даа энэ залууд
Хаха · 2017/06/12
Хөтлөө хөтөл яг түүн шигийг гэхдээ энхболдоо брльсон нь дээр
Хаха · 2017/06/12
Хөтлөө хөтөл яг түүн шигийг гэхдээ энхболдоо брльсон нь дээр
Хаха · 2017/06/12
Хөтлөө хөтөл яг түүн шигийг гэхдээ энхболдоо брльсон нь дээр
IRGEN · 2017/06/12
AWYASLAG ZALUU CHADWARLAG AMJILT ATAARHAGCHID BOLIOCH
Зочин · 2017/06/12
zygeer hotolchihgui olon ym yriaal shal pal geel neg hynuug hichneen ch hudlaa magtadgiin teneg hyn huur ch bgaam shig
ZOCHIN · 2017/06/12
vneheer hnii segeld hvrhiits saihan hotoldog chadwarlag zaluu bitgii shantar muu ataarhagchid oorsdoo yu ch chadahgvi malnuud VNEHEER SETGELD HONGOSHTOL UYANGLAG SIHAN HOTOLDOG SAIHAN ZALUU AMJILT
Хүн · 2017/06/12
Энэний хөтлөгч гэж юу байдгийн. Хэдэн хачин хошигнолд нь манай эмээ ч инээхгүй
mongoljin · 2017/06/12
bolison n deer shd taiznii soyolgui, ugiin baylaggui, waaaw l daa hamag yum bosloo gej orilood n nas nasnii humuus uzej bgaa shd.. h3l am n eerch tugdersen huuhnuudees ch namhan hugiin yum

ёё · 2017/06/12
хог хөтөлж байгаа