МУГЖ Т.Баясгалангийн төрсөн өдөр тохиож байна
2017/06/12
Өнөөдөр МУГж Т.Баясгалангийн төрсөн өдөр ажээ. Дуучин Э.Чулуунчимэг түүнд баяр хүргэж төрсөн өдөрт нь зориулан ийм шүлэг илгээсэн байна. Дуучид ихэвлчэн өөрсдийн төрсөн өдрөөр тоглолт хийдэг бол Т.Баясгалангийн хувьд таг чимээгүй л байна.
Э.Чулуунчимэг түүнд зориулж шүлэглэхдээ инхгэж бичжээ :
Зүрхнээс зүрхэнд сэтгэлээс сэтгэлд
Зуун зуун аялгуугаа бэлэглэсэн
Авъяас билэг дундаршгүй дүүрэн
Алтан тайзны гэрэлтэх од минь
Түмэн олноо дуугаараа уяраасан
Дуу хуурын эгшиглэнт тэнгэр минь
Үлэмжийн тансаг урлагийн ертөнцөд
Үлгэрлэж өөрийг минь хөтөлсөн наран минь
#Хорвоод_мэндэлсэн_баярт_өдрийн тань
Хосгүй дүүрэн мэндийг хүргэе
Аз жаргалын гэгээнийг хүсье
Аз хийморийн дээдийг бэлгэдье
Ардынхаа сэтгэлд өнөд хүндлэгдэж
Аялгуу дуугаараа хөглөж яваарай⚘⚘⚘ гэсэн байна.
Г.Нар
ZOCHIN · 2017/07/03
ESTOI SAIHAN DUUCHID SHVV AMJILT TA HOER SAIHAN DUUIDAG CHULUUN CHIMEG GOE SHVLEG BICHJEE
zochin · 2017/06/13
Sainhan duuchin
Хүннү · 2017/06/12
Сайхан дуучин шүү