Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж "Андра" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож  эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм.

Б.Билгүүнзаяагийн хувьд 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн. Тавин орны 50 сайхан бүсгүй гоо сайхан, авьяас чадвараараа өрсөлдсөн “Miss Asia Pacific World 2013″ тэмцээний тэргүүн байрын титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Шристи Рана хүртжээ. Харин дэд байранд Египт, гутгаар байранд Казахстан, дөтгөөр байранд Оросын гоо бүсгүйчүүд тус тус шалгарсан юм

“Miss Asia Pacific World 2013″ тэмцээний тусгай байрын эзэн загвар өмсөгч Б.Билгүүнзаяаг Солонгосын олон ангит кинонд тоглох саналыг тус тэмцээний зохион байгуулагчдын зүгээс санал тавьжээ. Энэхүү саналыг хүлээн авсан авьяаслаг загвар өмсөгч маань шинэ он гараад Солонгос улсыг зорих нээ.

Кино зураг авалт эхлэхээс өмнө Солонгос улсад мэргэжлийн сургалтанд суралцах юм байна. Үүний дараагаар буюу жилийн дараа киноны зураг авалтандаа орох аж.  “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнийг зохион байгууллагч байгууллагаас түүний бүх зардлыг даах гэнэ.

Түүнийг уг тэмцээнд  оролцоход “Miss Mongolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо зуучилж өгчээ.

Д.Ана