“Хүрээ Цам-Даншиг Наадам” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2017/07/25
“Хүрээ Цам-Даншиг Наадам”-ыг ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Даншиг наадмыг хийхгүй байх шийдвэрийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан юм.
Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж..
Тиймээс наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Зочин · 2017/07/25
Төв цэнгэлдэхэд наадам хийх ч яахав үзэж байгаа, наадаж байгаа хүмүүстээ л гоё байдаг биз. Наадам дуусахад зүлэг ногоо нь байхгүй, улаан халцгай газар л үлддэг, тэр хавьд амьдарч байгаа хүмүүс л хохирдог болоод байна даа. Хуушуурын тосоо энд тэндгүй асгачихаад л яваад өгдөг. Энэ мэтийг наадам зохион байгуулж байгаа хүмүүс бодолцоорой.