Автобусны зарим чиглэлд өөрчлөлт орууллаа
2017/08/05
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул өнөөдрөөс эхлэн энэ сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсгийг хаана.
Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт ороод байна. Үүнд:
- Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”
Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан”
Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр”
Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж” чиглэлүүд120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Дунд голын замаар орж Энхтайвны гүүрэн доогуур явж үндсэн замналдаа орно.
- Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээр богино эргэж иргэдэд үйлчилнэ.
Мөн Зайсангаас Оргил худалдааны төв хүртэл 3 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 5 минутын зайтай үйлчлэх юм.