Херо Баатар утасны ярианы талаар ийм тайлбар хийжээ
2017/08/17
Сүүлийн өдрүүдэд улс төрийн халуухан үйл явдалууд үргэлжлээд байгаа билээ. Херогийн гэх тодотголтой найруулагч Баатар нь Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярьсан утасны бичлэг интернэтээр тарж өчигдөр нэлээд газар авсан.
Тэгвэл энэ талаал тэрбээр “Зурганд яваад ирэхэд их юм болж. Тагнуулыг улс төрийн зорилгоор ашиглаад, түүнийгээ олон нийтийн сүлжээнд цацдаг. Би холбогдох газарт нь хуулийн дагуу хандана. Цаг өөр болсон шүү. Энэ бол ганцхан миний эрх ашиг биш. Маш олон монголчуудын эрх ашиг” хэмээн жиргэжээ.
Зочин · 2017/08/17
mobig medeellee shinchluulsen hun buriin yariag chagnaj boloh burtgeld oruulaad hadgaldag bolson.
монгол · 2017/08/17
энэ нөхөр чинь бичлэг хийхгүй гэж "топор"-тойгоо тохироод байсан бичлэг хийсэн л байна ш дээ.Тагнуулынхан замаас ньсонсоод бичлэг хийн тараасан гээд байгаа юмуу да хэ хэ
Зочин · 2017/08/17
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ