Өчигдөр Мишээл экспо төвд гал гарч тавилга шатсан хэрэг гарлаа. Тодруулбал Хан-Уул дүүргийн  2-р хороо “Мишээл экспо төвөөс утаа гараад байна“ гэсэн мэдээлэл 08-р сарын 20-нд цагдаа болон  онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу  онцгой байдлын 14-р ангийн  галын шинжээчийг оролцуулан  шалгахад  БГД-12 хороонд суух М /эр.41н/-ын  “Буйдан төв” дэлгүүрийн цахилгааны утсанд масс үүсэж  гал тогооны ком тавилга  шатсан байна. Одоо хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.