НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны долоодугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.


Сугалаагаар

  • Дөрвөн сая төгрөгийн 11
  • 500 мянган төгрөгийн 96
  • 100 мянган төгрөгийн 1187
  • 20 мянган төгрөгийн  11813  баримт тохиролд таарч, нийт 12665 иргэн азтан боллоо.

Харин супер шагнал болох 400 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.