Дуучин Б.Амархүү ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин биш
2013/12/14
ОХУ-ын Буриад улсын “Премьер министр” хамтлагийн ахлагч Борхүүгийн Амархүү хэмээх Монгол цустай нэгэн залуу Оросын шоу бизнест хэдийнээ өөрийн гэсэн орон зайг эзлэн гарч ирж байсныг хүн болгон мэддэг.
Борхүүгийн Амархүү нь 1987 оны зургадугаар сарын 20-нд Булган аймагт төрсөн бөгөөд нийслэлийн арван жилийн 54-р сургуульд элсэн орсон ч тун удалгүй жил суралцаад Улаан-Үд хот руу гэрийнхнээ даган явсан байна. Багаасаа дуулах сонирхолтой хүүхэд байсан төдийгүй эмээ, өвөө нь түүнийг маш ихээр дэмжиж “Миний хүүд бурхнаас заяасан байгалийн авъяас байгаа” хэмээн урамшуулсан нь өнөөдөр Б.Амархүүг дуучин болох замд нь хөтлөх үүд хаалгыг нээсэн гэдэг.
Түүний аав Борхүү гуайг “Байгаль” театрт ерөнхий найруулагчаар ажиллахыг урьжээ. Б.Амархүү нэгдүгээр ангидаа Улаан-Үдийн Төмөр замчдын соёлын төвийн “Веселушки” ардын урлагийн хамтлагт орсон байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б.Амархүү поп хөгжимд татагдаж, эстрадын дуу дуулаачийн студид хичээллэж эхэлжээ. Б.Амархүүг сургуулиа төгсөхөд аавынх нь ажлын нөхөд театрт дуучнаар хүчээ сорихыг урьсан бөгөөд тэрээр хоромхон зуур гоцлол дуучин болсон байна. Үүнээс гадна Бүгд Найрамдах улс болон бүс нутаг хоорондын олон наадамд тэргүүн байр эзэлжээ.
Дуучин залууг Оросын шилдэг дуучин шалгаруулах телевизийн уралдаанд оролцохыг найзууд нь ятгасан бөгөөд тэр шалгаруулалтад тэнцснээр, Москвад төгсгөлийн шатанд шалгарч, тэндээ амьдрах болсон байна.
Тэрбээр тэмцээндээ түрүүлсний дараа “Тус тэмцээнд маш олон авъяаслаг өрсөлдөгчид байсан учраас өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй гэдэг.
Харин тус тэмцээнд түрүүлэн, улмаар ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан. Харин үүнийг нь сэтгүүлчид ихэвчлэн Ардын жүжигчин гэж бичдэг байна. Үүнд нь Б.Амархүү санаа зовон эхэндээ дандаа залруулж хэлдэг байсан ч сүүлдээ ийнхүү залруулгаа хийхээс залхасан гэнэ шүү.
Тэрбээр цэл залуугаараа Ардын жүжигчин болсондоо ихэд эмзэглэдэг аж. Учир нь түүнийг Ардын жүжигчин хэмээн дуудах болгонд ОХУ-ын Буриадын ард олон дургүйцлээ багагүй илэрхийлж бүр улсынхаа Ерөнхийлөгчийг хүртэл буруутгаад авсан удаатай гэдэг.
Д.Ана
**uud · 2013/12/16
***l hereggui ym niitelhiimaa teed odoo yahuuu
Зочин · 2013/12/15
ylan-yde-n byriad irged ni ih l dyrgui yaridiin bilee ardiin jujigchen bish gene le
Зочин · 2013/12/15
unen unen tuunees ardin jujigchin bish.
******жгай · 2013/12/15
Юун эвгүй бичдэг юм бэ цэл залуугаараа ... ч гэх шиг
Зочин · 2013/12/15
Яагаад буцсан гэж байнаа? Монголдоо төрж өссөн гэж байнашдээ.
Зочин · 2013/12/15
народний артист тэмцээд түрүүлсэнг нь манайхан тэгж хэлээд байдаг биздээ