Зоригтой стиль имижээрээ өөрийгөө сайхан харагдуулдаг дуучин бүсгүйн хувийн зургаас
2013/12/16
"Дуучин болох миний багын мөрөөдөл байсан. Түүндээ хөтлөгдөж л Япон явсан. Гадаадад сурах нь орчин нөхцөл, нийгэм, соёлын хүрээнд өөр болохоос хөгжмийн талын боловсрол олох тухайд Монголоос илүү гэж хэлж чадахгүй ээ. Гадаадад сурсан болохоороо л соёлтой, боловсролтой болчихдог юм биш л дээ" хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан Дуучин Нара буюу М.Нарантуяаг танихгүй хүн ховор.
Тэрбээр 1983 оны 10-р сарын 19-ны өдөр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Японд зургаан жил амьдарч бас суралцсан. Токио хотод гоцлол дуулаачийн ангийг төгссөн.
Хамгийн анх "Мисс сакура-2007” олон улсын тэмцээнд оролцон өргөмжлөлийн эзэн болж байжээ. Анхны шагналаараа “Harrier” маркийн машин авсан гэдэг. Японд дуулах ур чадвараа дээшлүүлээд ирсэн Нара 2006 онд "Өөрийгөө хайж явна" нэртэй анхны уран бүтээлээ гаргаж байсан удаатай.
Ирээдүйн ханийхаа талаар хичнээн завгүй байсан ч өөрт нь зав гаргадаг байх ёстой. Дээр нь архи тамхи хэрэглэдэггүй, илэн далангүй, задгай байдлыг ойлгодог байх гэсэн шалгууртай. Тэрбээр задгай хувцаслахаас нь ичдэггүй хүнийг л ханиараа сонгоно хэмээдэг.
Дуучин бүсгүй дуулахаас гадна кинонд тоглох сонирхолтой. Ээж нь жүжигчин мэргэжилтэй, Нара өөрөө ч Токиогийн их сургуульд ч гэсэн жүжиглэх ур чадварын хичээл заалгаж байсан. Тиймээс жүжиглэх чадварын тал дээр хэзээ ч өөрийгөө муу гэж боддогүй аж.
Харин сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч шоу ертөнцөд хөл тавьсан. Тэрбээр NTV-ийн "Showbuzz" хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгч хийж буй.
Түүний сүүлийн үед авахуулсан зургаас нийтэлж байна.
Зочин · 2013/12/19
nice
Зочин · 2013/12/18
ymar goy buddagiin be...
Зочин · 2013/12/18
dandaa photoshop
Зочин · 2013/12/17
saihan l ******
Зочин · 2013/12/17
gahai naara gej ene dee hah
Зочин · 2013/12/17
olnii nuden deer bdag yamar ch emegtei hun nuuree budahgui yavahgui ni medeej...enenii tuluu bud*****r duudah utgagui yum shig ee...saihan emegtei shuu
Зочин · 2013/12/17
sain duuchin uguig ni helj medehgui ch emegtei huniihee huvid mash saihan emegtei...emegtei hun biyee ingej avch yavah heregtei.. targan bnuu, turanhai bnuu, budmal bnuu ugui yu yeruusuu hamaagui...mash erchtei saihan busgui shuu
Зочин · 2013/12/17
make up-a ih goe hiih umaa
Зочин · 2013/12/17
yoooy budagaa arilgchwal 2kg turah baa yah gj ingediin zgr goe tseverhen budna biz medegdehuits zawaaruulaad ughiimaa
Зочин · 2013/12/17
huurhun bn
Зочин · 2013/12/17
huurhun bn
Зочин · 2013/12/17
nice hvvhen
Зочин · 2013/12/17
goe xvvxen shvv