"Мотив" хамтлагийн "Цасан бороо" дуун дээр дохионы орчуулагч бүсгүйг үнэхээр биширлээ
2017/09/09
Өчигдөр АСА циркэд болсон "Элэгээ хайрлая" хэмээх нэртэй хандивын тоглолт болсон билээ. О.Гомбожав гэдэг залуугийн эмчилгээний зардалд хандив цуглуулах тоглолтын үеэр "Мотив" хамтлагийн "Цасан бороо" дууг дохионы хэлээр орчуулсан бүсгүй үзэгчдийн сэтгэлийг нэлээд их хөдөлгөжээ.
Орчуулагч бүсгүй тоглолтын бүх дууг дохионы хэлээр орчуулсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын хувьд бараг л анх удаа л орчуулагчтай, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаатай тоглолт энэ болсон байв. Жирийн иргэний адил дууны утга найруулгыг ойлгон үзэх тэдэнд үнэхээр таатай мэдрэмж төрүүлсэн болов уу.
О.Гомбожав нь Хөгжлийн бэрхшээлтэй, параолимп, тив дэлхийн олон уралдаан тэмцээнд чөлөөт бөхийн төрлөөр амжилттай оролцож байсан найз маань хүнд өвчний улмаас элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болжээ. Элэгээ өгөх донор олдсон ч эмчилгээний зардалаа олох үүднээс хандивын тоглолт зохион байгуулжээ. Хугацаа тун бага үлдсэн, 2 нялх үрийг нь бодож сайн санаат та бүхэн түүнд бага ч болов сэтгэлийн дэм хайрлаарай.
Элэг бүтэн амьдаръя.
ЖАГАА · 2017/09/12
ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ХӨДӨЛЖ ИХ БАЯРЛАЛАА. УЙЛАХ Л ШАХЛАА.. ХҮНИЙ СЭТГЭЛ ГЭЖ АГУУ. САЙХАН ЭМЭГТЭЙД АМЖИЛТ
ЖАГАА · 2017/09/12
Мундаг багш байна. Яг хүий төлөө хүндээ чиглэжээ.
zocnin · 2017/09/11
minii naiz hoorhon bysgyi yum bolow yy . 29 -r surgyyld tor bagshilj bhdaa olon saihan shijignesen zalyy naiz nartai bi cn ooroo ih zalyy bsan .. dandaa tohioldloor tsarailag zalyycnuud bsan emegteicnyyd ni tun cn ih tsarailag .. udsan bolohoor nersiig ni martcnihsan bna daa .. ter ye ryy ocnihson .ter yeiin leningradad togsson ohid howgyyd bsan ...
zochin. · 2017/09/10
mundag yumaa.amjilt
ЗОЧИН · 2017/09/09
ЭНЭ ЭМЭГТЭЙ ГАЙХАМШИГ.ЭЛДЭВ ХАР МЭДЭЭ УНШИЖ СОНСОЖ БАЙСНААС СЭТГЭЛ СЭРГЭЖ УРАМ ЗОРИГ БАДРАВ.ХҮМҮҮСЭЭ ХӨӨРХИЙ ЗАЛУУД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТУСЛАЦГААЯ.ОРЧУУЛАГЧ ЭМЭГТЭЙ УРЛАГИЙН МЭДРЭМЖТЭЙ ЯМАР ГОЁ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БАЙНАА. ДУУ ХӨГЖМИЙН БАГШ БАЙЖ МАГАДГҮЙ.ЭМЭГТЭЙ ЧАМАЙГ ТАНИХГҮЙ Ч АМЖИЛТ АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.УГААСАА ЧИНИЙ АЖИЛ БУРХАНЛАГ БУЯНЛАГ АЖИЛ ШҮҮ.ЗҮРХЭЛЖ АСУУХАД НАЙЗ ЗАЛУУТАЙ ЮУ? ХАЙР ХҮРЧИХЛЭЭ ЧАМД.ЯМАР Ч БАЙСАН БАЯРАЛЛАА.
Зочин · 2017/09/09
Мундаг.Чин сэтгэлээсээ бүсгүй байнаа.Амжилт хүсье