Бельги модель Мариса Папен болон австрали гэрэл зурагчин Жессе Уолкер нар Египетийн Карнак сүмд нүцгэн зураг авалт хийснээр тус улсын хууль дүрмийг зөрчсөн хэмээн шоронд хоригджээ. 

Загвар өмсөгч Мариса Папен дэлхийн 50 гаруй орноор аялан нүцгэнээр зургаа авахуулдаг нэгэн бөгөөд Египетэд ч энэ үйлдэлээ гаргасан байна. Анхан шатны шүүхээр тэдэнд сануулга өгөн авсан гэрэл зургуудаа устгахыг шаардан дараа нь суллан явуулжээ. 

Тэд харин Египетээс эргэн ирснийхээ дараа гэрэл зургуудаа картнаасаа эргэн сэргээж, олон нийтийн сүлжээгээр зургуудаа тараажээ.