Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Д. Дагвадорж сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж эхэлжээ.

Учир нь аварга арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Японы “ABEMA” интернет телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор ийн бэлдэж байгаа юм. Аса аваргыг ялсан нь 10 сая иен авах юм. Харин түүний хувьд энэхүү тулаанд ороход цөөн хоног үлдсэн тул бэлтгэлээ эрчимтэй хийсээр байна. 

Ард түмний хайртай аваргуудын нэг Асашёрюү аварга шинэ жилийн баяраар “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгээр уулзах нь ээ.