Амай Ж. Золбаяр: Ц.Цогзолмаа сайдаас уучлалт гуйж байна
2018/01/03
Монгол бадарчин Амай буюу Жамбалсүрэнгийн Золбаяр бөөрний архаг дутагдалд орж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Тэрбээр нэгдүгээр сарын 1-ний өдөр эмчилгээгээ зогсоож, хөдөө очсон байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оны өмнөхөн телевизээр “Хэрэггүй ном” гэж хэлснийг өөрийнх нь “Монгол бадарчин” цуврал таван боть ном хэмээн ойлгож эмчилгээгээ зогсоожээ.
Харин тус асуудалд Ц.Цогзолмаа сайд тайлбар хийж, Амайгийн аавтай өчигдөр уулзаж, үнэн мэдээллийг хүргэснээ дуулгасан байна. Тэрбээр энэ талаар “Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярын аав доктор Цэен-Норовын Жамбалсүрэн гуайтай биечлэн уулзаж, телевизээр ярьсан таван боть ном нь Амайгийн ном биш болохыг тодруулан тайлбарлаж, бодит мэдээллийг өглөө” хэмээн өөрийн цахим хуудастаа өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл эмчилгээгээ зогсоосон Амай Ж. Золбаяр өчигдөр энэхүү мэдээллийг сонсож, сайдаас уучлалт гуйхаар болсон байна. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ.
Ж.Золбаяр”Ц.Цогцолмаа сайд өөрөөсөө биш харин би сайдаас уучлалт гуйхаар болсноо ойлголоо. Сайд Ц.Цогзолмаа аавтай минь өчигдөр уулзаж, болсон явдлын талаар хэлсэн байна. Хөдөө ирсэн ч гэлээ энэ хугацаанд их зүйл бодогдож, өнөөдөр өмнө нь тараад байсан мэдээлэл худал болохыг ойлголоо. Сүүлийн хэдэн сар эрүүл мэндийн байдлаас болж маш их хэцүү байдалтай байлаа. Үнэндээ монгол үндэсний түүхэнд гарах дараагийн есөн үед үлдэх тийм зүйлийг хийгээд ирэхэд төр засгаас дэмжлэг туслалцаа байгаагүйд их харамсаж байсан. Гомдол, уур бухимдал байснаас сошиалын худал мэдээлэлд хэт автаж, болчимгүй зүйл хийлээ. Төрийн сайдын нэр хүнд болон гэр бүлээс уучлалт гуйж, түүний нэр хүндэд халдсандаа харамсаад барахгүй байна. Би өөрөө монголд сошиал гэх зүйлийн эхлэлийг тавьж байсан хүний нэг нь би. Гэтэл сошиалаас болж хэн ч алдаа гаргадаг болохыг харлаа. Тиймээс бүгдээрээ сошиалыг зөв талаас нь ашиглаж, бие биенээ муугаар хэлэхгүй зөв соёлтой байцгаая. Өнөөдөр нар мандах үеэр өөрийнхөө бурууг яаж ойлгуулах гэж их бодлоо. Намайг дэмждэг та бүхнээсээ уучлалт гуйж байна. Бүгдээрээ бие биенээ хайрлацгаая. Би маргааш эмчилгээгээ хийлгэх болно” хэмээн ярив.
Зочин · 2018/01/04
Бавуугийн Лхагвасүрэн олон жил телевизээр тамхи рекламдсан. Тамхины компани Лхагвааг тэтгэх байх аа. Түүнд бүү санаа зов.
Зочин · 2018/01/04
Hutsdag uvsiin shees davarsaar davarsaar davgiin orond ochivdoo tenj tenj uvchin tuschaad buruugiin mongolchuud daakh eostoi gej bodood baigaa um baih daa medreliin um bain aa
Зочин · 2018/01/03
Юунд нь уучлал гуйдаг юм бэ ер нь хэрэггүй ном гэж байдаг юм уу тэр хэрэггүй номоо нэрлээч хүний оюуны бүтээл л байж таарааш дээ
зочин · 2018/01/03
яасан ч хөнгөн хуумгай хөдөлдөг хүн бэ Амай минь Үүнээс хойш ингэж учрыг нь ололгүйгээр сүр бадаргаж, жаахан хүүхэд шиг эцэг эхээ хүртэл энэ асуудалдаа татан оролцуулахаа больчих доо
Хмм · 2018/01/03
Ууг нь шахах гэж байсан юм лдаа. Тэгээд бүтсэнгүй. Цогзолмаа сайд аавтай нь уулзаад учирыг ойлгуулсан байх. Савал хиймэл юу юуны духан хүрэхгүй сошиал ертөнцөөр шуугих ийм аюултай. Ууг нь дажгүй залуу шиг байсан, сүүлийн үеийн Live үзээд өрөвдөж нэгийг бодож суулаа. Одоо харин хэн бэ гэдэг нь тодорхой болчлоо. Бас л нэг сайн дүр хайсан нэгэн байна.
Зочин · 2018/01/03
Мэдээллээ сайн судлахгүй дээ. Буруу ойлголцлоо зөв болгосон бол болоо доо. Хүн нэг л удаа төрдөг биздээ. Энэ сайхан оронд сайхан аав ээжээс ургачихаад юунд ялархаж хэнд гомдох гэж. Төрөхөөсөө хөгжлийн бэрхшээлтэй төрсөн олон зуун сая хүн амьдралд хөл алдахгүй явж чадаж байхад бүх эрхтэн нь эрүүл саруул байсан залуу минь чи юунд ийм болчимгүй үйлдэл үгүүдийг хийж хэлдэг юм бэ. Өвчнөө маш сайн эмчлүүл. Чиний өмнө зөндөө их ажил байна. Өшөө илүүг хойч үедээ үлдээх чадал чадвар чамд байгаа. Өөртөө итгэлтэй, өөдрөг бай дүү минь. Хэзээ нэгэн цагт чиний хийсэн бүтээсэн зүйлс чинь чамд биш юмаа гэхэд үр хүүхдэд чинь хэрэг болж үнэлэгдэх болноо. Ийм өчүүхэн муйхар байж болохгүй шүү. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж сайхан үг бий. Хүн даруу төлөв, хүлээцтэй байснаар хэзээч бурууддаггүй ээ. Хатуухан ч гэсэн үүнийг хэлэхгүй байж чадсангүй ээ.

Төрөөс мөнгө саах · 2018/01/03
Өвчнөөрөө далимдуулж төрөөс мөнгө саах моод дэлгэрлээ. Бавуугийн Лхагвасүрэн гэх мэт. Гэтэл жирийн иргэд өч төчнөөн зовлон үүрч байж өөрсдөө даагаад явах юм.