Д.Оюунхоролын суудлын төлөө дарга нарын болон массын дэмжлэгтэй эрхэмүүд өрсөлдөнө
2014/01/12
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын хэд хэдэн төрийн бус байгууллагууд тэргүүнээ солихоор хуралдсан тухай мэдээлэл цацагдах болсон. НАМЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа Д.Оюунхорол өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдлээ.
Түүний албан тушаалд МАН-ын УЗ-ийн гишүүн хөтлөгч П.Анужин очно гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Гэвч МАН-ын удирдлагын зүгээс Нийслэлийн засаг даргын орлогч асан Ц.Цогзолмааг нэр дэвшүүлжээ. Түүнтэй өрсөлдөхөөр , “Бишрэлт” группын ерөнхийлөгч, дэд сайд асан Б.Ундармаа хоёрыг дэвшүүлсэн байна. Ирэх сард болох МАН-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын их хурлаар энэ хоёр эрхэмийн хэн нэгэн нь тэргүүний суудалд залрах юм.
МАН-ын одоогийн удирдлага, хотын бүлэг нийслэлийн орлогч байсан Ц.Цогзолмаагаа дэмжих нь гарцаагүй гэх хүмүүс байна. Харин Б.Ундармааг хөдөө орон нутгийнхан, намынхаа нэр хүндэд санаа зовогсод илүүтэйгээр дэмждэг гэнэ.
НАМЭХ-ны тэргүүний төлөө нэг нь дарга нарын дэмжлэгтэй, нөгөө нь олон хүний дэмжлэгтэй хоёр эмэгтэй өрсөлдөх бололтой. Энэ хоёр эрхэм хоёулаа Ховд аймгийнх юм.
Х.Даваа
Зочин · 2014/01/13
Oligtoi hiij chadah uu namiin ner unagsan shuu dee tsogzolmaa avgai chini