“Авьяаслаг монголчууд" шоу шинэ шүүгчтэй болов
2018/06/03
Монгол HD телевизийн ирэх 9 дүгээр сард үзэгчдийн хүртээл болох "Авьяаслаг Монголчууд 3" шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн тодорчээ.
Дэлхий дахинд монголоо таниулан сурталчлах зорилготой тус шоунд өмнөх хоёр улирлын шүүгчээр ажиллаж байсан реппер, продюсер Рокит Бэй хэвээр байгаа бол үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгосон байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд реппер, продюсер Рокит Бэй, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтжээ.
Зочин · 2018/06/03
Ану,Ундармаа хоёр болио хэмжээ хязгаараа мэдэж яв даа хэтэрвэл хор гэж үг мэдэх үү.