Б.Ану-Үжин том болжээ
2018/06/06
Монголын загварын ертөнцөд шинэ дүр төрхийг тодруулахаар "Боловсрол суваг” телевиз “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулсан билээ. Харин шоуны үеэр оролцогч Б.Ану-Үжин тэмцээний дундуур хасагдсан ч тухайн үедээ маш олон дэмжигчтэй нэгэн болсон.
Тухайн үед 12 дугаар ангийн сурагч байсан тэрбээр одоо бол оюутан болсон. Тиймдээ ч түүнийг арван жилийн сурагчаар нь зүйрлэн ярихад нэлээд дургүй байдаг гэнэ. Би чинь одоо оюутан болсон нэгдүгээр курсээ төгссөн шүү дээ гэж хүн бүрт л тайлбарлан явдаг аж. Хүмүүнлэгийн ухааны сургуульд оюутан болсон тэрбээр загварын үйл ажиллагаанд хамрагдсан хэвээр байгаа гэнэ. Түүнчлэн дунд сургуулиасаа үерхэсээр ирсэн найз хөвгүүндээ ч үнэнч хэвээр байгаа бөгөөд энэ зуныг хайртай хөвгүүнийхээ хамтаар Америкт өнгөрүүлэхээр нисэн одсон сурагтай
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
-
11