Амьд барби болохын төлөө силикон "чихмэл" болсон бүсгүй
2018/06/15
27 настай Пэрис Хермс "Берлин Барби" болохын төлөө хөхөө олон удаа томруулсан байна. Өдгөө тэрбээр Германы хамгийн том хөхтэй бүсгүй гэгдэж байгаа бөгөөд бахархал нь 4 кг жинтэй аж. Пэрис Хермс энэ төрхөө олохын төлөө 50 000 ам.доллар зарцуулсан бөгөөд өөрийнхөө төрхөнд сэтгэл тунхангалуун байдаг гэнэ. Тэрбээр цахим орчинд 250 000 дагагчтай юм.