Ц.Мөнхбаяртай уулзахаар хорих 461 дүгээр анги руу Ж.Батзандан маргааш явна
2014/01/22
"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт 21 жил 6 сарын хорих ял оноосон гэдгийг хүн бүр мэдэж буй. Харин ар гэрийнхнийх нь зүгээс Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар болсноо дуулгаад авсан. Иргэдийн хувьд тэдний ялын хэмжээг олонхи нь их байна гэж хэлж байгаа билээ.
Түүнчлэн УИХ-ын зарим гишүүд тэднийг үйлдлийг зөвтгөж, ялын хэмжээг буруутгаад авлаа.
Тодруулбал, Ё.Отгонбаяр, С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан гэх мэт гишүүнүүд тэднийг ийн ялласныг буруутгаж байна. Ж.Батзандан гишүүний хувьд "Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх ёстой. Би Байгаль орон, эр орныхоо төлөө тэмцдэг хүн бүрийг хамгаална. Асуудал Ц.Мөнхбаярт байгаа биш түүний тэмцлийн гол зорилгод байгаа. Засгийн газар хуулиа дагахгүй хэрнээ яах ч үгүй, харин иргэн нь хуулиа биелүүлэхийг шаардсаны төлөө ял авлаа. Ц.Мөнхбаяр УИХ-ын хууль, тогтоолыг хэрэгжүүлэхийг, Улсын Дээд Шүүхээс хуулийг хэрэгжүүлэхийг ЗГ-д даалгасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж тэмцсэн" гэлээ.
Тэрбээр маргааш Ц.Мөнхбаяртай уулзахаар Хорих 461 дүгээр ангийг зорино хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн юм.
Зочин · 2014/01/23
demjij bna.tuushtai ybaarai batzandaan
Зочин · 2014/01/23
**** batzandang demjij bna
Зочин · 2014/01/23
karier hooson yumnuud odoo heseg yawah bhaa ternii neg tom jishee n ene