Хошин урлагийн Маск продакшнид хүчин зүтгэж байгаад сүүлийн жил гаруй хугацаанд урлагаас хөндийрсөн Золзаяа урд хөршид буюу Хятад улсад эрдэм номын мөр хөөж байгаа аж. 

Тэрбээр энэ зун амралтаараа нутагтаа ирж наадмаа үзэн амарч яваа юм. Анх Фантастик продакшний жүжигчин найруулагч Б.Тамиртай нэг гэрт орж хөөрхөн охинтой болсон ч тэдний амьдрал удалгүй хоёр тийш болсон билээ. Тэдний охин Цэгц Үжин энэ зун ээжийнхээ хамтаар зуныг зугаатай өнгөрүүлж байгаа гэнэ.