Энэ хүнийг гэсэн миний сэтгэл улам л цаашилж байна
2018/09/15
Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Эрчүүдээсээ лавлаж асуух зүйл байна. Нөхөр бид 2 амьдраад 3 жил болж байна 1 хүүтэй.
Манай хүний ааш зан сүүлийн үед их өөрчлөгдөөд маш их өөр бухимдалтай болоод байна. Намайг писдаа нтр гэж хараадаг болсон өмнө нь тийм ааш зан огт гаргаж байгаагүй хүн. Тэгээд өдөр ганц нэг залгахаар машин барьж явахад ядаргаатай юм дараа болий гээд тасалдаг тэгж уурладаг болсноос хойш би залгахаа больсон надруу ч гэсэн бараг залгадагүй гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүн руу юу ч асуух гэж залгахав дээ.
Хонууд өнжүүдээр бол явдаггүй архи тамхи хэрэглэдэггүй найзуудтайгаа сүүлийн үед ерөөсөө уулзахаа больсон. За тэгээд секс нтр бол мэдэхгүй ээ 3-4 хоноод 1 хийдэг бараг хийсэн гэж нэг оромдсон болоол өнгөрдөг үнсэлт тэврэлт бараг юу ч байхгүй. Хайргүй болсон юм болуу гэж бодохоор хэрэлдсэн юмуу гомдоосны маргааш нь хайртай шүү бага багаар засарнаа уучлааарай гээд бөөн юм бичнэ. Би энэ хүнийг ерөөсөө ойлгодоггүй ээ эсвэл ганцаараа амьдралаа авч яваад өр зээл лизинг гээд бухимдаад байгаа юм болуу яаж харилцаагаа урьдынх шигээ болгох вэ?
Жич: Сүйн бөгж бэлэг сэлт ядаж төрсөн өдрөөрөө нэг ч бэлэг авч үзээгүй. Заримдаа бүр үнэхээр их гомдоод байх юм. Энэ хүнийг гэсэн миний сэтгэл улам л цаашилж байна даа…
Олон юм бодолгүй зүгээр л байгаа амьдралаа хайрла · 2018/09/18
Олон юм бодолгүй зүгээр л байгаа амьдралаа хайрла. Сэтгэл цаашлаад байгаа ч гэх шиг. Та 2ын хэн хэн нь гэр бүлгүйгээр хэн ч биш гэдгээ сайн ойлгоод, аль болох бие биедээ буулт хийж сайн сайхан амьдар. Өөр юу ч хэрэггүй.
Зочин · 2018/09/16
Дөнгөж 3 жил амьдарч байж ингэж болохгүй шүү. Учраа олоцохыг л бодох хэрэгтэй. Сайн ярилцаж, ойлгохыг хичээ.
Зочин · 2018/09/15
Нэгдүгээрт та нөхөрөө загнадаг уу гэж асуумаар байна хоёрдугаарт та нөхөртэйгөө энэ талаар ярилцах хэрэгтэй бол уу яагаад гэвэл нөхрүүд цаг зав муутай үед ээ ч юм уу эсвэл стрессдсэн үедээ тэгдэг дараа нь цаг зав ихтэй үедээ л би өчигдөр ингэж дээ гэж хэлдэг л дээ. Гуравдугаарт Та өөрөө цаг гаргаад хамтдаа гадуур алх болуул хамт кино үз яагаад гэвэл та өдөр болгон гурилтай шөл идвэл залхдагтай адил нэг хэвийн амьдралдаа өөрчлөлт оруулаад туршаад үзээрэй гэж зөвөлмөөр байна. Ер нь архи уудаггүй хүн ярилцахаар л уулана их ойлголцдог юм шүү таньд амжилт хүсье
zucchini · 2018/09/15
suuj bgd sn yriltsaad vzee ho
zucchini · 2018/09/15
suuj bgd sn yriltsaad vzee ho
zucchini · 2018/09/15
suuj bgd sn yriltsaad vzee ho
zucchini · 2018/09/15
suuj bgd sn yriltsaad vzee ho
zochin · 2018/09/15
suuj bgd sn yriltsaad vzee ho