Төрсөн огноогоор өөрийгөө энэ орчлонд яах гэж ирснээ мэдэж болно
2018/09/15
Төрсөн он, сар, өдөр бол зүгээр нэг иргэний үнэмлэхэн дээрх тоо биш, таны бодож байгаагаас ч илүү ихийг өгүүлнэ. Амьдрал бол тодорхой даалгавруудыг биелүүлэх, ямар нэгэн асуудлуудыг даван туулах, тодорхой туршлага хуримтлуулахын тулд бидэнд өгөгдсөн гэсэн үзэл байдаг.
Төрсөн он сар өдрөө – он, сар, өдөр гэсэн дарааллаар цаасан дээр бичнэ Жишээ нь, 1965 он, 05-р сар, 15-ны өдөр (19650515)
Сүүлийн цифр (жишээнд 5) бол үйлийн үрийн даалгавар дахь гол тоо. Бусад нь өнгөрсөн амьдралууддаа олж авсан чанарууд болон ур чадваруудыг илтгэдэг. Таны төрсөн он сар өдөрт ороогүй цифрүүдийг ихээс нь бага руу нь дарааллуулан бич. Бидний жишээнд: 8, 7, 4, 3, 2. Эдгээр цифрүүд нь энэ амьдралдаа анхаарлаа хандуулах ёстой зүйлүүдийг илэрхийлнэ. Хэр олон цифр орхигдсон байна төдий чинээ хувь хүн тогтвортой байна.
Тоон кодууд юуг өгүүлдэг вэ?
9 – үндсэн даалгавар – сэтгэл доторх баяр баясгалан болон хайртай холбоотой бүх бэрхшээлийг даван туулахад суралцах, уурлаж хилэгнэх болон хувь тавиландаа буруу өгөхөө болих, бусдаас буруу хайхаа зогсоох. Бие махбодийн хүчээ хөгжүүлэх, сэтгэлийн тэнхээтэй тэвчээртэй байхад болон өөрийгөө хязгаарлахад суралцах, хүмүүс болон нийгмийн өмнө өртэй байх мэдрэмжээ ажиллуулах, хариуцлага болон сахилга батаа сайжруулах тал дээр ажиллах. Ийм хүмүүст хүч болон тэвчээр шаардсан юмуу эсвэл гараараа ямар нэгэн зүйл хийж болох мэргэжлүүд тохирно.
8 – энэ шатанд чамд хамаатнуудтайгаа аятайхан харилцаа тогтооход суралцах шаардлага гарч ирж байна. Мэргэн ухаан олж авах, мэдрэмжтэй, тэвчээртэй болох. Сексийн энергиэ хянаж, чиглүүлж сурах нь чухал. Хүмүүст туслах болон байгаль, экологитой холбоотой мэргэжлүүд тохирно.
7– өөрийн сэтгэл хөдлөлөө хянах болон шийдвэр гаргахдаа эрүүл ухаанаар өөрийгөө удирдаж сурах нь чухал. Түүнчлэн энэ амьдралдаа мөнгө олж сурах, мөнгөө ухаалгаар захиран зарцуулахад суралцах хэрэгтэй. Мэргэжил сонгох тал дээр гэвэл бүтээлч сэтгэлгээгээр хандах нь чухал.
6 – өрөвч нинжин сэтгэлтэй байх болон бусдыг ойлгодог байх гэсэн чанаруудын идэвхитэй хуримтлуулалт. Эдгээр чанарууд сэтгэлийн түвшинд нээгддэг ба эдгээрийг гэр бүлийн хүрээнээс гадна (8-р тохиолдол шиг) бусад хүмүүст түгээдэг. Таны үүрэг бол ертөнцийн гоо сайхан болон дэлхийн эв нэгдлийг ойлгож уг мэдлэгээ бусдад түгээх. Чи хайрын хуулийг сурах, болзолгүй хайрыг аль болох олон хүнд бэлэглэх хэрэгтэй. Хэрвээ үүнд туслах мэргэжил сонговол сайн.
5 – уг тоон код мэдлэг болон бүтээлч байдалтай холбоотой. Таны үндсэн даалгавар бол дэлхий ертөнцийн тухай үнэнд хүрч үүнийгээ бүтээлээрээ болон сурган хүмүүжүүлэх байдлаар бусдад түгээх. Өөрийн авъяасаа газарт булшлахгүй байх нь маш чухал. Харин өөрийнхөө авъяасыг хөгжүүлж, төгс төгөлдөр лүү тэмүүлэх. Урлаг, багшлах арга зүй, дипломат, хэл болон аялалтай холбоотой мэргэжил сонгох.
4 – энэ тоон код үйл явдал, үзэгдлийн шалтгаан болон далд утгыг харж чаддаг чадварыг болон зөн билгийг илэрхийлдэг. Нэгэн хэвийн биш л бол дурын мэргэжил тохирдог. Энэ нь магадгүй сайн дурын үйл ажиллагаануудад оролцох, багахан хэмжээний хамт олныг удирдах зэрэг байж болно.
3 – бүх зүйл дээр хуульд захирагдаж сурах хэрэгтэй. Нийгмийн болон бурхны хуулийг ойлгож, эдгээрийг зөрчихгүй байх шаардлагатай. Ийм хүмүүс шинэ мэдлэгийг байнга эрэлхийлж байдаг ба тэдгээрийг олж авах боломж үргэлж нээлттэй байдаг. Тэд дурын мэргэжилд өөрийгөө хангалттай харуулж чадна. 1, 2, 0 гэсэн цифрүүд хүний бурхнаас авч байгаа тусламжийг төлөөлдөг. Эдгээр тоонууд төрсөн он, сар, өдөрт хэдий чинээ их байна төдий чинээ дээрээс ирэх тусламж их байна гэсэн үг юм.
2 – идэвхитэй танин мэдэхүйн шугамын тусламж. Мэдлэгт нэвтрэх боломж олгож, идэвхитэй үйл ажиллагааны энерги өгдөг.
1 – хайр, мэргэн ухааны шугамын тусламж. Сэргээхийн тулд өөрийн доторх хүчний эх үүсвэрээ ойлгож, хүмүүст өөрийн зүрх сэтгэлээ нээх.
0 – эрх чөлөө, хүч чадлын шугамын тусламж. Хувь тавилангийн цохилтуудыг хүлээж авах болон багасгахад суралцах. Хүнээс байнгын шинэчлэлт, цэвэрлэгээг шаарддаг.
Энэ багахан хэмжээний тайлбарын тусламжтайгаар та өөрийн үндсэн болон дагалдах үйлийн үрийн даалгавруудыг тооцоолж чадна. Магадгүй энэ нийтлэлийг уншсаны дараа өөрийн амьдрал дахь олон зүйлд нүд чинь нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.