Тахал гээч нь үхлийн аюултай ч тэр бүр муу үр дагавар бий болгодоггүй гэнэ. Хар үхэл буюу булчирхайн тахал 1346 онд Европоос Азийн орны нутгаар тархаж байжээ.

Орчин цагт хор, үхлийн аюулт өвчин, антибиотикийн эсрэг хамгаалалтыг нян, шавьж, ургамал зэргээс гарган авахыг мэддэг болсон. Ямарваа нэг өвчин болон нянгийн хувиран өөрчлөлт буюу мутаци нь заримдаа сайн тал бий болгодог ч заримдаа сөрөг талтай.

Харин эрдэмтэд нэгэн маш хэрэгтэй генийн өөрчлөлтийг олжээ. Мутацид орсон ccr5-delta 32 генийг  эцэг эхийн аль нэгээс нь удамшин авсан хүн ДОХ-ын эсрэг хамгаалалттай болдог болохыг тогтоожээ. ДОХ-ын эсрэг хамгаалалтай энэ ген яагаад Хар үхэл гээч тахалтай холбоотойг та сонирхож болох юм. Хэдийгээр энэ мутаци нь 700 жилийн өмнө цагаан арьст европчуудын дунд түгээмэл тархсан байжээ. Тухайн цаг хугацаа нь вирусын мутацитай хүмүүсийг амьд үлдээн нэг ёсондоо байгалийн шалгаралыг харуулж байв. 1347-1350 оны хооронд европчуудын гуравны нэг хувь нь Хар үхэл тахлын улмаас амиа алджээ. Энэхүү тахлын улмаас европчуудын генэнд ихээхэн өөрчлөлт оруулж, CCR5-delta 32 генийн давтамжийг өсгөжээ.

Генийн өөрчлөлт тахлын халдварт төдийлөн нөлөө үзүүлэхгүй байсан бөгөөд энэ нь Хар үхлийн тахлаас амьд үлдэх хувь заяатай хүмүүсийг бий болгосон байна.

Харин одоо цагт CCR5-delta 32 генийн давтамж сэргэн ДОХ-ын эсрэг хамгаалалт болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Цагаан арьст уугуул европчуудын 10 хувь нь одоог хүртэл мутацид орсон CCR5-delta 32 гентэй гэсэн тооцоо гарсан бол Төв Азийн бүсэд ердөө 2 хувь нь л энэ төрлийн гентэй аж. Харин генийн мутаци Зүүн Ази болон Африк, Америкийн индианчуудын дунд бараг бүрэн байхгүй болсон гэнэ.

С.Отгон