Нисдэг машин туршчээ
2019/01/25
АНУ-д төвтэй нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани цахилгаан хөдөлгүүртэй, шинэ загварын нисдэг машины анхны туршилтыг хийжээ.
Уг нисдэг машин нь газрын тээвэр болон шуудан хүргэлтийн үйлчилгээнд хувьсал авчирна гэж тус компани мэдэгдэв. Уг технологи нь авто замын ачаалал болон түлш зарцуулалтыг бууруулахын зэрэгцээ ирэх арван жилд агаарын техникийн шинэ дүр төрх болно гэж хөрөнгө оруулагчдын үзэж байна.
Нисдэг тэрэг, дрон хоёрын шинжийг агуулсан уг нисдэг машин нь 9 метр урт, 8 метр өргөн бөгөөд цагт 50 км хүртэл хурдлах хүчин чадалтай юм.
“Boeing” компани туршилтын нислэгээ Виржиниа мужийн нисэх онгоны буудал дээр амжилттай хийжээ. Компани тун удахгүй уг машины шинэ загварыг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь дөрвөн хүний суудалтай, 230 кг ачааг 80 км зайд тээвэрлэх боломжтой аж.
“Автомат жолоодлоготой уг нисдэг машиныг ирэх таван жилийн дотор таксины үйлчилгээнд нэвтрүүлснээр зөгнөлт кинонд гардаг зүйлсийг бодит амьдрал дээр харах боломжтой болно” хэмээн “Boeing” компанийн төлөөлөгч хэлсэн байна. Харин нисдэг машинд зориулсан замын хөдөлгөөний зохицуулалтыг бий болгохын тулд тус компани Холбооны нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа ажээ.
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг