Оскарын түүхэнд улаан хивсний ёслол дээрх хамгийн сайхан даашинз өмссөн үе үеийн жүжигчид
2019/01/26
Оскарын шагнал гардуулах ёслол бол жүжигчдийн хувьд кино ертөнц дэх хамгийн том наадам, баяр юм. Мөн гайхалтай загварын үзүүлбэр ч гэж хэлж болно. Наадамд оролцож буй жүжигчдийн гоёсон даашинз ирэх жилийнх нь гоёлын чиг хандлага ч болох нь бий. Тиймээс эмэгтэй жүжигчид хамгийн сайхан даашинзыг өмсөж, хамгийн сайхан харагдах нь маш чухал юм
1. Marion Cotillard, 2008
Түүний "лусын дагина" гэх даашинз нь тухайн оны хамгийн сайхан даашинзаар нэрлэгдэж тэрээр мөн "La Vie en Rose" киноны дүрээрээ Оскарын шагналын эзэн болсон юм.
2. Nicole Kidman, 1997
Энэ сайхан даашинзны ачаар Николь Кидман 1997 онд Оскарын шагнал хүртэж байсан бөгөөд улаан хивсний ёслол дээрх гол од болжээ.
3. Jennifer Lawrence, 2013
Женнифер Лоуренс гайхалтай даашинз өмссөн өгөөд "Silver Linings Playbook" киногоороо шагнал авсан юм. Дашрамд хэлэхэд энэ хувцас нь 4 сая долларын үнэтэй Академийн шагналын түүхэн дэх хамгийн үнэтэй даашинз юм.
4. Gwyneth Paltrow, 2012
Гвинет Пэлтроугийн даашинз нь Оскарын үзэсгэлэнт оддын өмссөн хамгийн үзэсгэлэнт даашинзны төрлүүдийн жагсаалтад үргэлж ордог.
5. Cher, 1986 болон 1988
Cher-ийн хувцас нь дуучин шигээ тансаг юм. 1988 онд "Moonstruck" бүтээлээр шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртжээ.
6. Halle Berry, 2002
2002 онд Халле Берри "Monster’s Ball" киногоороо шагнал хүртэж, Оскарын шагнал гардуулах ёслолын хамгийн дур булаам даашинз өмссөн жүжигчин болсон юм.
7. Julia Roberts, 2001
Жулиа Робертс 2001 онд Оскар хэмээх шагналыг "Erin Brockovich" бүтээлээр хүртсэн юм. Түүний даашинз загварынхны дунд шуугиан тарьж байв.
8. Elizabeth Taylor, 1961
1961 онд Элизабет Тейлор Биржээрийн 8 дахь киноны дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртжээ. Энэ ёслолын үеэр тэрээр нарийн бэлхүүсийг гайхуулсан гайхалтай Dior-н даашинзыг сонгожээ.
9. Cate Blanchett, 2014
2014 онд Cate Blanchett "Blue Jasmine" киноны дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин шагнал авсан юм. Тэрээр хагас гэрэлтсэн Armani даашинз өмссөн. Загвар нь хэдэн зуун цэцгэн чимэглэлтэй гайхалтай тансаг харагдаж байсан юм.
10. Hilary Swank, 2005
Хиллари Сванк Клинт Ийствурийн найруулсан "Сая долларын хүүхэд" киноны дүрээр Оскарын шагнал хүртэв. Тэрбээр мөн шүүмжлэгч, шүтэн бишрэгчидтэй болсон юм. Энэ даашинз нь Оскараас хамгийн шилдэг даашинзнуудын нэг юм.
11. Barbra Streisand, 1969
Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэн дэх хамгийн сайн мөн хамгийн муухай хувцаслалтаар Barbra Streisand болсон байдаг. Энэхүү даашинз нь хамгийн сайхан даашинз болж байжээ.
12. Audrey Hepburn, 1954
Энэ даашинз нь Академийн Шагналуудаас хамгийн шилдэг нь юм. Энэ нь Givenchy-ын зөвхөн Audrey-д зориулж бүтээсэн цорын ганц даашинз бөгөөд жүжигчин бүсгүйн анхны Оскарын шагналтай хамт түүхэнд мөнхлөгджээ.
Р. Цолмон
www.Emegteichuud.mn