Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг тойрсон оньсого тааврыг олон нийт битгий хэл хууль хүч­ний байгууллагууд ч судалж мэдэхэд хэцүү бололтой юм.

Бүхэл бүтэн жил гаруйн хугацаанд үргэлжилсэн МИАТ­-ийн хэргээс тэрбээр ганцаа­раа хуурай гарсан.Энэ үеэрээ “Би шалгуулахад бэлэн” гэж олонтаа мэдэгдсэн ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүний суудлаасаа татгалз­сан нь үгүй. Уг нь өөрийнх нь үг шиг шударга үйл хэрэгтэн байсан бол тэрбээр өдийд аль хэдийнэ татгалздгаа тат­галзаад, шалгуулдгаа шал­гуулаад сууж байх байсан биз.Гэвч тэгсэнгүй. Үүнд нь “баригдаж, хүлэгдсэн” хууль, шүүхийнхэн ч МИАТ-ийн удирдлагуудын хэр­гээс Д.Сугарыг түдгэлзүүл­сэн.Ха­рин ойрмогхоноос “Д.Суга­р­­ыг дахин шалгаж эхлэх нь.Хэргийг нь сэргээх гэнэ” гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч эхлэв. Ингэхдээ түүний дансанд нэг л өдөр “ургаад” гараад ирсэн 600 сая төгрөгийн орлогыг ихэд сонирхон шалгаж буй гэх.

Учир нь, Д.Сугар дарга өөрөө тэрхүү мөнгөний талаар “Би мэдэхгүй” гэдэг тайлбар хийсэн нь хачирхалтай хэрэг.Магадгүй үүнийгээ тэрбээр нэг л өдөр тухайн банкны диллерийн алдаа хэмээж болох.Өнгөрсөн хугацаанд өөрийгөө бүх талаар хамгаалах гэж чадан ядаж зүтгэж байгаагаас нь харахад ийн дүгнэхэд буруу зүйл байхгүй л болов уу.

Түүнээс мэдүүлэг авч үнэнийг нягтлах учиртай дараагийн нэг сэдэв бол Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан “Жаст” компанийн зээлсэн 109 сая ам.долларын хэрэг.Өдгөө “Жаст” группын захирал асан Ш.Батхүү хууль, хүчний байгууллагад шалгагдах нэртэй биеэ сувилуулах нь их болоод буй.Өөрөөр хэлбэл тэрбээр Улаанбаатар хотын “А” зэрэглэлээс ажил хэргээ төвөггүйхэн шиг удирдаад хэвтэж байж мэдэх.Үүнд нөгөө л Д.Сугар дарга холбоотой.Түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үед энэ хэрэг үйлдэгдэж, баталгаанд нь гарын үсэг зурчихсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй.Гэвч үүнийг нь “Монгол Улсын эрх ашиг” гэх тодорхойгүй тайлбараар хууль, хүчний байгууллага нуун дарагдуулж буй гэх. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хувьд Д.Сугарыг гэмгүй гэж мэдээллэх нь манайд ашигтай байгаа гэсэн үг. Энэ мэтээр Д.Сугарыг хайцаалах хамгаалалт өдрөөс өдөрт бэхжих ч түүний өдүүлсэн хэрэг нэгээр тогтохгүй олон болж мэдэх юм. Товчхондоо Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс хүчээр түдгэлзүүлэх ажиллагааг УИХ-ыг хүчилж, хурдасгахгүй бол тарьсан балгийг нь түүвэрлэж хүчрэхээ байх вий дээ, Х.Тэмүүжин сайн аа.

Ц.ТУЛГА