Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн MFC-ын тэмцээнд өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялалт ялалт байгуулж тус тэмцээний шилдэг болсон О.Пүрэв олны хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ.

Түүний хувьд 2004 оноос чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн бол 2007 оноос холимог тулаанаар хичээллэж эхэлжээ. 

О.Пүрэв эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Нарантуул захын өмнө жижиглэн худалдаа хийдэг гэдгийг хүн бүр андахгүй мэдэх болсон. 

Тэрээр MFC-ийн холимог тулаанд ялагч болсныхоо дараа “Намайг дэмжихээр ирсэн монгол ахан дүүстээ баярлалаа. Би найман настайдаа нүүрс түүж, 10 настайдаа “Нарантуул” зах дээр тэрэг түрж, ус, ундаа зарж наймаагаа эхэлсэн. Намайг өдий зэрэгт хүрэхэд та бүхний дэмжлэг их байсан. Би хичээл зүтгэл гарган дэлхийн аварга болж та бүхнийхээ ачийг хариулах болно” хэмээн хоолой зангируулан хэлж байсан юм. Мөн өөрийг нь ивээн тэтгэх, хамтран ажиллах байгууллага гарч ирвэл дэлхийд Монголын нэрийг дуурсгахын төлөө бүхнээ зорулна гэдгээ ч илэрхийлээд байсан юм. 

Тэгвэл өнөөдөр "Алтан Дорнод Монгол" компаны захирал Т.Ганболд түүнийг хүлээн авч уулзан О.Пүрэвийг дэмжин ажиллах болсноо дуулгажээ. Мөн тэмцээнд ялалт байгуулсанд нь баяр хүргэж таван сая төгрөгийг гардуулсан байна. 

Энэ тухай тэрээр: "Маш сайхан өдөр байна аа. Алтан дорнод Монгол Корпорейт хотел ххк компанийн хамт олон Ганболд ах дэмжин ажиллахаар боллоо. Мөн 5сая төгрөгөөр ялалтыг минь мялааж дэлхийн аварга болоорой гэж захиж сайхан ерөөлөөр ерөөлөө. Анхны дэмжигч том байгууллагадаа болон Монгол ахан дүүсдээ маш их маш их баярлаж явдагшүү. Цаашдаа улам илүү хичээж дэлхийн аварга болохын тулд шаргуу хөдөлмөрлөнөө Баярлалаа Баярлалаа Баярлалаа" гэжээ. 

www.Seen.mn