Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ахмад настан, нутагтаа Дөмөн Дулмаа хэмээн алдаршсан Д.Дулмаа гуайг Соёлын биет бус өвийн 2018 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулан 30 сая төгрөгөөр шагнасан тухай мэдээлэл олны сонорыг мялаасан билээ.  

Тэгвэл энэ сайхан мэдээтэй давхцаж түүний 2017 онд "Мөрөөдөл биелэдэг юм" нэвтрүүлгээр дамжуулан 30 жил уулзаагүй хүүтэй уулзаж элгээ дэвтээж буй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлгийг хүргэж байна. 

Өдгөө 87 настай Дулмаа гуайн хувьд төр засагтаа үнэлүүлж, төрсөн үртэйгээ уулзаж нүд баясаж, магнай тэнийсэн жилүүд болж өнгөрч байна. 

Тэрээр  Монгол ардын уртын дууг язгуур хэв шинжээр нь өндөр түвшинд хойч үедээ уламжлан, Монгол үндэстний соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ. 

www.Seen.mn