Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү
2019/02/15
Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тэд гэр бүлийнхнийхээ нэр дээр бүртгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Э.Халиунбаяр, С.Төмөрбат, Н.Хангал нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн АТГ-ынхан ийн эрүүгийн хэрэг нээжээ.
Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх хуультай юм байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад өчигдрийн байдлаар нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тус зөвлөлд очоогүй байв. Хэрвээ Нийслэлийн прокурорын газраас дээрх саналыг илгээсэн нөхцөлд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх халаар шийдвэр гаргана гэсэн үг.
Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
иргэн · 2019/02/17
Хонгил гэхээс илүү шүүх засаглал ямар ялзралд орж байгаагийн л наад захын асуудал. Үүнийг мэдсээр байж дээд шүүхийн тэргүүн монголын ард түмний өмнө юу хэлэх бол. Хамгийн түрүүнд энэ нөхгрийг хөөж явуулах хэрэгтэй. Энэ хүн монголын шүүхийг ард түмний дунд нэр хүндийг нь унагаахад их гавъяа байгуулсан этгээд.
Зочин · 2019/02/16
Нөгөө хонгилыг барилцсан нөхдүүд л байна даа
Erdene · 2019/02/15
Amarsaikhan shuugch dollaryn terbumtan!! Tuuniig shalgakh kheregtei!!!
болд · 2019/02/15
ХОНГИЛИЙН ГАРУУД БАЙНА
Шүүх шударга болно гэж байхгүй, учир нь ... · 2019/02/15
Нөгөө согтуу машин барьж яваад жаахан охин дайрч алсан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга П.Лүндэндорж нь 15/II-ндТВ-2-оор гарахдаа эднийгээ өмөөрч байх чинь билээ. Ийм даргатай байхад шүүх шударга болно гэж байхгүй ээ.
Шүүх шударга болно гэж байхгүй, учир нь ... · 2019/02/15
Нөгөө согтуу машин барьж яваад жаахан охин дайрч алсан Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга П.Лүндэндорж нь 15/II-ндТВ-2-оор гарахдаа эднийгээ өмөөрч байх чинь билээ. Ийм даргатай байхад шүүх шударга болно гэж байхгүй ээ.
Зочин · 2019/02/15
Үндэслэлгүй. Хөрөнгөжсөн. УИХ. гишүүд. Хахтлаа. баяжсан. Нөхдүүдийг. архины. Батхүү. хүзүүгүй. хүн. ГМ
Зочин · 2019/02/15
bi bussines hiiiged oligtoi amidarch chdhgui hetsuu bhad ene huulichid yaaj ingetlee bayjdag bnaaaaa gaihmaar