Жүжигчин Э.Тодгэрэл ч мөн адил KFC-гээс хордсон гэлээ
2019/02/15
KFC-гийн "Зайсан дахь" салбараас "Найзууд" багц худалдан авч идсэн 37 иргэн хордлогонд орж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр НМХГ-аас тус хэрэгтэй холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй нь 37 хүн гэх ч тус мэдээлэл тарсны дараа олон иргэд өөрсдийн цахим орчинд KFC худалдан авч идээд хордлого авч бөөлжиж гүйлгэсэн талаар бичсэн байлаа.
Тэгвэл Драмын театрын жүжигчин Э.Тодгэрэл ч мөн адил хордлого авсан тухайгаа мэдээлжээ. Тэрээр KFC-ийг дахин худалдан авахгүй байхыг иргэдэд уриаллаа.
Э.Тодгэрэл: "Тэд одоо энэ шуугианыг намжаах дараачийн маркетингаа хийж байгаа. Тун удахгүй өнгөөр хуурч дуудсан, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, өнөөх л рекламаа нүдэж гарна. Хүүхдээ өглөө хичээлд нь гарахад нь хөнгөн хоол бэлдэж өгөөд явуулж бай, КFC-д орж болохгүйг сайн ойлгуулж байгаарай. Амралтын өдрөөр хүүхдүүдээ дагуулаад ийм газруудаар бүү яв. Амарч байна, үр хүүхдүүдээ баярлуулж байна даа гэж бодож байвал эндүүрэл шүү томчууд аа. Home Plaza-н Машинаар үйлчлүүлдэг KFC салбараас Зингер бургер авч идээд би бас хордлого авч үхтлээ бөөлжсөн. Гэр бүлийнхээ төлөө КFC-н аль ч салбараар үйлчлүүлэхээ байж, орлого оруулахгүй байцгаая. KFC-тэй холбоотой зурагт хуудас татаж аваад надтай адил POST хийж түмэнд түгээж, эрүүл мэндээ аварцгаая.
Үр хүүхэд, эрүүл мэнд үнэтэй юу???
Урд зүгийн Тахианы мөч үнэтэй юу???
Манай гэр бүл энэ өдрөөс хойш KFC-ээр үйлчлүүлэхгүй...
Мэргэжил нэгт урлагийн ах дүү, найз нөхөд минь KFC-н реклам, видео, пост-н санал ирвэл татгалзаарай. Урлагийн бид өөрсдөө үр хүүхдийнхээ төлөө зарим зарим зүйл дээр ҮГҮЙ гэж хэлж сурцгаая. Тэд таны нүүр царайгаар мөнгө олж, таны гэр бүлийн эрүүл мэндээр наадаж, өдрөөс өдөрт салбараа тэлсээр байна" гэжээ.
www.Seen.mn
asat · 2019/02/21
USA-d humuus ideh ni baga baidag sh dee.
b · 2019/02/18
6 hultei tahia b.aleeshdee..
zochin · 2019/02/17
KFC bolon Mc Donalds zereg tygren xoolnii gazruud ni ajilgyi menge muutai yaduu xymyysiin ochij xool iddeg gazar shyy dee Ta nar Amerik Kanad bolon Evropiin ornuudaar yavaxdaa ajiglaarai
Зочин · 2019/02/16
сэхээх гээд ядцан баагийнууд бүр мялзан шаахгүй дээ,
njuty · 2019/02/16
эх орны бүтээгдэхүүнээр хийхгүй юм бол KFC -г хаа. Халуун газраас хими хийлгэж ирсэн тахианы зовлого идэхдээ Монгол хүн тулаагүй л байлтай. Мөнгөний шуламнуудыг зогсоо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2019/02/15
Сар шинэ ойрхон байхад чинь юу гээд л өлөнтөөд түргэн хоол хэсээд явцгаадаг юм дээ. Болвол тархидуулна, болохгүй бол гэдэсдүүлнэ. Бид чинь ер нь яачихсан улс бна даа, та минь ээ!
Зочин · 2019/02/15
Баяр хүргэе оройтсон ч гэсэн ойлгосонд нь үр хүүхэд Монгол ахан дүүсээ хамгаал.