Б.Жамъяандорж гурван сая төгрөгийн эзэн боллоо
2019/02/25
“Боловсрол” телевизийн “3 сая инээд” шоуны гурав дахь дугаарын ялагч Б.Жамъяандорж боллоо. Тэрбээр өчигдрийн дугаарт оролцож,МУГЖ М.Баярмагнай, МУСТА Д.Баттөмөр нарыг таван үеийн турш инээлгэж чадсанаар ялагч болсноор гурван сая төгрөгийг авлаа.
Б.Жамъяандорж таван үетэй уг нэвтрүүлэгт амжилттай оролцож, эхний 15-30 секундэд шүүгч нарыг инээлгэж чадлаа.
Оролцогч Б.Жамъяандоржийн хувьд өөрийн бэлдсэн таван үзүүлбэрийнхээ нэгийг нь бүрэн дуусгаж чадалгүй нэвтрүүлгийн ялагч болсон. Тэрбээр “Би өөрөө инээчих гээд байна. Уг нь энэ үзүүлбэрээ дуусгаад дараагийн үзүүлбэртээ ормоор байдаг. Гэтэл та хоёр инээчих юм гэж. Таван үзүүлбэр бэлдэж ирсэн ч нэгийг нь хийж чадлаа” гэв.
Шоу нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилсээр байгаа бөгөөд оролцохыг хүсвэл онлайнаар болон өөрийн биеэр телевизийн байранд очиж бүртгүүлэх боломжтой аж.
zochin · 2019/02/25
doloo gsii shd