Британи бүсгүй онлайнаар захиалга өгч загварлаг хувцас захиалжээ. Түүний хувьд Италийн Ибиза арал руу явж үдэшлэгт орохдоо гялалзсан одтой энэ хувцасаа өмсөхөөр төлөвлөж байжээ. 

Харин түүний захиалга ирэхэд ихээхэн гайхашралд оруулжээ. Учир нь түүний бие хэмжээнд таарах хувцас байгаагүй аж. Харин энэ нь түүний нохойд л тун их зохицож байв. Зураг дээрх бүсгүйд энэ хувцас яаж ч бодсон таарахгүй. Энэ хувцасыг авахад 40 фунт зарцуулсан ч ийнхүү интернэт захиалгын золиос болоод дуусчээ.