Aloe Vera-ийн хуурамч нүүрний маскнаас болгоомжил
2019/04/16
Малайз улсад нэгэн эмэгтэй интернэт худалдаагаар хямд үнэтэй Aloe Vera худалдан авч нүүрээ түрхнээс болж арьсанд нь харшилж яаралтай эмнэлэгт хүргэгджээ.
Түүний хувьд хуурамч нүүрний маск хэрэглэсний улмаас эрүүл мэндээрээ ноцтой хохирсон талаар тус улсын World of Buzz цахим хуудсанд мэдээлжээ. Зөвхөн Малайз гэлтгүй азийн олон орнуудад ийм төрлийн хуурамч нүүрний маск их хэмжээгээр зарагдаж байгааг Aloe Vera-ийн албан ёсны цахим хуудсан сэрэмжлүүлсэн байна.
Уг хуурамч бүтээгдэхүүн нь нь манай улсад ч мөн адил орж ирсэн байж болзошгүй тул эмэгтэйчүүдийг энэ төрлийн нүүрний маскыг худалдан авахдаа болгоомжтой байхыг сэрэмжүүлж байгаа юм.
Сэрэмжлүүлэг болгох үүднээс үйлдвэрийн Aloe Vera ямар байдгийг цөөн жишээгээр харуулжээ.
Оригнал Aloe Vera бүтэгдэхүүн нь хуурамч барааг бодвол дотроо бөмбөлөг ихтэй байдаг.
Барааны код нь 880 гэсэн тоогоор эхэлдэг бөгөөд энэнээс бусад нь Өмнөд Солонгост үйлдвэрлээгүй гэсэн үг
Барааны хүчинтэй хугацааг Солонгос 까지 гэсэн хоёр үсгээр бичсэн байдаг
Оригинал бүтээгдэхүүн нь арьсанд түрхэснээс 10 минутын дотор чийгшил өгч толигор болгодог бол хуурамч бүтээгдэхүүн нөлөө үзүүлдэггүй, зууралдсан наалдамхай хэвээр байдаг.
Оригинал бүтээгдэхүүн нь ус шиг тунгалаг өнгөтэйгөөс гадна зуун наст үнэртдэг бол хуурамч бүтээгдэхүүнээс илүү спиртлэг зүйл үнэртдэг.