Аянганд цохиулсан хүмүүсийн бие иймэрхүү болдог
2019/04/17
Тэнгэрт цахилгаан цахилж аянга газар буух нь ихээхэн сүрдэм үйл явц гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл ямарваа нэг хүн хүчтэй аянгад цохиулах нь 300 мянган тохиолдолд ганц удаа тохиох үйл явдал хэмээн мэргэжилтнүүд онолын хувьд таамаг дэвшүүлдэг.
Харин аянгад цохиулсан хүмүүсийн 90 хувь нь амьд гарах боломжтой гэсэн судалгаа байдаг. Гэхдээ амьд үлдсэн хүмүүсийн хувьд насан туршдаа бие дээрээ тэмдэг болдог бөгөөд үүнийг Личтенбергийн дүрс хэмээн мэргэжилтнүүд нэрийддэг. Аянганд цохиулан азаар амьд үлдсэн хүмүүсийн хувьд нэг иймэрхүү л дүрс тамгатай болдог байна.
Аянга нь 27760 градус цельсийн халуун ялгаруулдаг бөгөөд энэ нь Нарны дулаанаас тав дахин их температурын үзүүлэлт аж. Үүнийг вольтоор хэмжвэл нэг тэрбум вольттой тэнцэх гэнэ. Тийм болохоор ийм зүйлийг бие дээрээ мэдэрнэ гээд төсөөлөөд үз дээ.