Тархиндаа төмөр сүлбүүлсэн залуу азаар амьд гарчээ
2019/04/19
21 настай энэтхэг залуу барилгын талбай дээр ажиллаж байгаад тэнцвэр алдан төмөр шат руу унаж толгойгоо нэвт сүлбүүлжээ. Төмөр арматур залуугийн тархийг зүүнээс баруун тал руу нэвт гарсан байв.
Түүнийг яаралтай эмнэлэгт авчирч мэс засалд оруулан төмрийг амжилттай салгажээ. Барилгачин залуугийн хувьд ус уух хувьтай нэгэн байсан бололтой ийм хүнд ослоос эсэн мэнд гарсан бөгөөд одоо шарх нь эдгэн хэвийн болж байгаа аж.