Оюутолгой уурхайн Зэсийн баяжмалын тээвэрлэлт Хятадын хараат
2014/03/06
“Оюутолгой” ХХК нь “Гаалийн Итгэмжлэгдсэн Тээвэрлэгч”-ийн зөвшөөрөлгүй байгууллагаар тээвэрлэлт хийлгэж байгаа нь Монгол улсын хууль тогтоомжийг үл хайхарч байгаа нэг асуудал юм.
Монголын баялагийн экспортын тээвэрт зөвшөөрөлтэй Монголын байгууллага аж ахуйн нэгж байсаар байтал зөвшөөрөл аваагүй Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагаар тээвэрлүүлж байгаа нь Монгол улсын бодлогыг дэмжиж ажиллах бодлого журам нь цаасан дээр байгаад амьдралд бүрэн тусгалаа олоогүй байгаагийн нэг илрэл юм.
Ардчилсан намнь сонгуулиар дэвшүүлсэн “МОНГОЛ ХҮН” мөрийн хөтөлбөртөө:
• Эрх чөлөөтэй МОНГОЛ ХҮН
• Аюулгүй орчинтойМОНГОЛ ХҮН
• Ажилтай орлогтойМОНГОЛ ХҮН
• Эрдэм боловсролтойМОНГОЛ ХҮН
• Эрүүл чийрэг МОНГОЛ ХҮН гэчихээдөнөөдрийн байдлаар Монгол хүн баялгаа эзэмшээд, ажлаа хийгээд чинээлэг болж байгаа нь
Оюутолгой уурхай дээр харагдахгүй байна. Харин ч Гадаадууд Монголын баялгийг эзэмшээд, тээвэрлэлтээ хийгээд, чинээлэгжээд Монголчууд нь ажилгүй, ядуу, баялаггүй болоод байна.
Ардын намын зорилтод:
• Хүн бүрийг үндсэнд нь ажилтай, орлоготой болгох нь намын бодлогын гол зорилт гэж үзэж, эдийн засгийн хурдтай өсөлтийг дэмжихэд чиглэсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлж, нийгмийн баялаг бүтээгчдийг тууштай дэмжих замаар ажлын байр бий болгох
Ардын намын баримлах бодлогод:
• Авлига, хүнд сурталтай тэмцэж, шударга бус зүйлийг үл тэвчих нийгмийн орчныг бий болгох зорилтыг тэргүүн зэрэгт тавьж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна. Хэвлэл, мэдээллийн ёс зүйтэй, хариуцлагатай, чөлөөт байдлыг хангана.
• Авилгатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийгмийн бүхий л хүрээнд эрчимжүүлж, хүлээлгэх хариуцлагыг чангатгана гэсэн зорилт бодлогууд нь хэрэгжихгүй хэрнээ:
• Хөрш орнууд болон гуравдах хөрш орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэхэд чиглэсэн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах гэсэн нь амьдралд хэрэгжиж байна.
“Оюутолгой” ХХК-ий Ложистик Менежер М. Одхүү (“Моннис” ХХК-ий ажилтан байсан) нь Хятадын хөрөнгө оруулалттай “Эм-Си-Пи-Эл” ХХК-ий (“Моннис” ХХК болон Хятадын хөрөнгө оруулалттай компани) тээвэрлэлт тутмаас хахууль авдаг.“Эм-Си-Пи-Эл” ХХК нь Улаанбаатар Оюутолгой чиглэлд болон Оюутолгойн зэсийн баяжмалын экспортын тээвэрлэлтийн чиглэлд нийтдээ 100 гаруй тээврийн хэрэгсэл тээвэрт гаргадаг. Улаанбаатар Оюутолгой чиглэлийн тээврийн нэг удаагийн тээвэрлэлтээс500,000 төгрөг хахуульд авдаг бөгөөд сардаа 100-150 удаагийн тээвэрлэлт хийдэг. Оюутолгой уурхайгаас хятад улсын нутаг дэвсгэр рүү хийдэг тээвэрт нэг машинаас 100,000 төгрөг авдаг бөгөөд сардаа нэг машин 15-20 удаагийн тээвэрлэлтийг 16 машинаар хийдэг. М. Одхүүгийн чиг хандлага нь “Оюутолгой” ХХК-ий холбогдох доод тушаалын ажилтнуудад илт мэдэгдэх болсон. Дээрх байгууллагын тээврийн хэрэгслүүд нь илт давуу эрхтэй тээвэрлэлт хийдэг болсон. “Моннис” ХХК нь дотоодын автомашины зах зээлд Хятад машин нийлүүлж, нэр төрөө гутаагаад ханаагүй Монголын баялгийг тээвэрлэх тээвэрлэлтэнд Хятадын байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй хууль бус байхад нь давуу эрхтэй явуулж байгаа нь Монголын хөгжилд “их тус” болж байна.
Оюутолгой уурхайн 34 хувийг Монголын төр эзэмшдэг. Гэтэл төрийн өмчит энэ байгууллагын үйл ажиллагааг энэ этгээд өөрийн хүсэлт сонирхлын дагуу явуулж байна. Орон нутгын хөгжлийг дэмжих, орон нутгийн ажилчдыг дэмжих үйл ажиллагаа нь боломжийн түвшинд явж байгаад Улаанбаатар хотод очоод гацдаг. Үүнийг судлаад үзэхэд М. Одхүү гэх этгээдийн ширээн дээр очоод цааш явдаггүй болох нь тодорхой болсон.
Оюутолгойн Тээвэр хариуцсан ажилтнууд нь ирж ярилцлага хийдэг. Гэтэл М. Одхүү нь Өмнөговь аймгийн тээвэрчдийн машин тэрэг тэнцэхгүй байна, бичиг баримт нь дутуу байна, болохгүй байна гэсэн Монголчууд болохгүй бүтэхгүйчадахгүй гэх яриаг хийж биднийг яриулдаггүй.
Өмнөговийн иргэдийн 16 тээврийн хэрэгслүүд нийлж, нэг цуваа үүсгэсэн. Дээр нь нэмэх хүсэлт тавьсан боловч боломжгүй гэсэн хариу өгдөг. Гэтэл одоогийн байдлаар “Эм-Си-Пи-Эл” ХХК-ий дахин 34 тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр болж байна. Орон нутгийн иргэдийг дэмжихгүй мөртлөө өөрийн ашиг сонирхлыг нь төрүүлсэн байгууллагаас шалгалт үзлэг хийлгүй их хэмжээгээр нэмэгдүүлдэг нь өөрийн халаасанд орох хахуулийн хэмжээг тэргүүнд авч үздэг нь тодорхой байна.
Монгол улсын “Гаалийн тухай хууль”-ийн 271.1.16 дахь заалт, Монголулсын Гаалийн Ерөнхий Газрын Даргын 2009 оны 05 дугаар 11-ний өдөр 224 дугаартай тушаалд Хил гааль дамнуулан тээвэрлэлт хийх тээврийн байгууллага нь “Гаалийн Итгэмжлэгдсэн Тээвэрлэгч” зөвшөөрлийг авах ёстой. “Эм-Си-Пи-Эл” ХХК нь “Гаалийн Итгэмжлэгдсэн Тээвэрлэгч” зөвшөөрлийг авалгүйгээр Гашуун Сухайт боомтын Гаалиас тодорхойлолт гэсэн бичиг гаргуулаад үйл ажиллагаа явуулж байна. “Эм-Си-Пи-Эл” ХХК-ий удирдлага болон ажилтнууд нь бүгд “Монгол улсын Гааль бидний халаасанд байгаа, нэг удаагийн явалтыг хэдэн төгрөгөөр үнэлэхэд л манай ажил саадгүй” гэх мэтчилэн сайрхан ярьдаг.Хэдийгээр зэсийн баяжмал тээвэрлэж байгаа гэгдэх боловч Гаалийн байгууллагатай хийсэн гэрээ, зөвшөөрөл байхгүй тээврийн хэрэгслүүд нь яг юу тээвэрлээд байна вэ гэдэг нь асуулт болж байна. Зэсийн баяжмалын тээвэрлэлтэндээ нууцаар алт болон бусад төрлийн ачаа хийн гаргаж байгааг хянаж үзэхгүй бол Монголын хууль Хятадын байгууллага болон тэдгээрт үйлчилж байгаа албан тушаалтанд үйлчлэхгүй байна.
Гашуун Сухайт боомт дээрх Гааль, Оюутолгой уурхай дахь Гаальболон Гаалийн Ерөнхий Газар зэрэг холбогдох байгууллагууд ямар чиглэлээр төрийн үйл ажиллагааг явуулж байгаа нь анхаарал татаж байгаа бөгөөд “Төрийн албаны тухай хууль”-ийн 12-р зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг”, 13-р зүйлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”-тзаасан заалтуудыг зөрчиж байна.
Энэ мэт асуудлуудыг Монгол улсын эрх ашгийн төлөө яаралтай шийдэхгүй бол төрийн ажил нь төрлийн ажил болж, хууль дүрэм нь халаасны мөнгөөр хэмжигдэж гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд хүссэнээ хийж, дотоодын хөрөнгө оруулалттай байгууллагууд нь ажилтнууддаа цалин хөлс тавьж чадахгүй, сайн ажилтнуудаа гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад алдаж байна. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого нь алдагдаж байна.
Төрийн бодлогыг алдагдуулж байгаа төрийн болон төрийн бус ажилтан албан хаагчид болон тэдгээрийн хамсаатан байгууллагуудыг хянан шалгаж, үр дүнтэй арга хэмжээ авч өгнө үү
Монгол улсын Өмнөговь аймгийн иргэд, тээвэрлэгчид
Зочин · 2016/03/12
Монгол компаниуд цалингаа олигтои өгч чадахгүи баиж юу олон юм яридаг юм бэ
Зочин · 2016/03/11
АДИЛХАН тээвэр хииж баига хаан шоргоолж ххк цалингаас маш их суутгал авдаг шүү дээ
Зочин · 2014/03/09
Baylaga duusxaar xaraalaa ideed xulduud uxexuu mongoluudaa
Зочин · 2014/03/07
mongol ex xytadiin ashigit maltmal unet metall energi nuurseer xangagch strategi tom nuuts xymd divajin devamaria