Д.Сумьяабазарыг Германы хил дээр саатуулан шалгажээ
2019/06/12
2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр 70 кг хар тамхи тээвэрлэж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан ичгүүртэй хэрэг гараад буй билээ.
Үүнтэй холбоотойгоор дэлхийд Монгол төрийн нэр хүнд гутамшигтайгаар унаж буйг баталсан үйл явдал болжээ
Тодруулбал Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ХБНГУ-руу зорчсон байна. Энэ үед түүнийг Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэгбүрчлэн шалгасан аж. Д.Сумъяабазар: "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд л Германы холбогдох ажилтнууд огт ач холбогдол өгөөгүй гэнэ.
Ийнхүү Монголын Засгийн Газрын сайд, УИХ-ын гишүүд нь хүртэл хар тамхины наймаачин гэж сэрдэгдэх хүртлээ Монгол төрийн нэр хүнд унасан нь нотлогдож байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга өөрийн Фэйсбүүк хуудсандаа, "Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, Тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд ч авч хэлэлцээгүй байна. Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу" гэжээ.
Jiriin irgediig yah ch guiee · 2019/06/12
Jiriin irgediig yah ch guiee. Ugaasaa har tamhi bol ihenhdee bayachuud chineeleguud holbogddog hereg. Jiriin irged hil davuulan hudaldaalah tiim hemjeenii bel benchingui gedgiig hugjingui ornii meregjiliin humuus ni medej baigaa bailgui. Tiimees alban tushaaltnuudiig l mash sain shalgah ni argagui.
зочин · 2019/06/12
Энэ бол гутамшиг Монгол Улсын нэр хүндийг унагааж байгаа хүмүүсийг хатуу шийтгэх хэрэгтэй. Элчингийн ажилтанаар томилогдсон хүмүүсийг ямарч шалгуураар томилдоггүй арын хаалга, танил талаар явдаг болохоор ийм гай авчирч байна. ямарч хэл байхгүй, соёл байхгүй, харьцаа муутай, их зантай, дуугарч ядсан, баас долоочихсан юм шиг, хүнийг ялгарлан үздэг, дарга нарт долгонодог, жирийн иргэнээ доодоггүй ийм хүмүүсээ яаралтай солих хэрэгтэй. мэдлэг боловсролтой, соёлтой, хэлтэй, хүний төлөө гэсэн ажилтаныг томилох шаардлагатай байна
You · 2019/06/12
Germanuud ugaasaa huulia mash chang barimtaldag humuus shuu dee.