Япончуудын оффис хэрэглээний шинэ мода
2019/06/12
Япончуудын дунд нэгэн шинэ мода дэлгэрсэн нь оффис буюу ажлын байрандаа ажлаа хийсэн ч хамтрагчтай байхаас гадна гарыг нь түшиж тулах тухтай байдлыг бий болгох дэр тавиур хэрэглэх нь их болжээ.
Япончуудын хувьд ажлын цаг ихтэй компьютерийн ард их цагийг өнгөрөөдөг хүмүүс. Харин энэ үед өөрийгөө хэрхэн сатааруулах болон ажлын ачаалалын улмаас гар өвддөг байдлыг хялбар аргаар зохицуулсан нь олон хүний хэрэглээ болжээ.
Зөөлөн тоглоом болон дэр нь тухайн хүндээ ч эрүүл мэндийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг байна. Зөөлөн тоглоомыг урдаа тавин суух нь тухайн хүний нуруунд ирэх ачаалалыг багасган цэх суулгахаас гадна ядарсан үед үүнийгээ дэрлэн хэсэг зуур нүдээ амраахад нь ч тустай. Харин нөгөө хэсэг нь гарын бугуй хэсэгт ирэх ачаалалыг арилгадаг.