48 настай британи эмэгтэй барби хүүхэлдэй болжээ
2019/06/18
Рэчел Эванс гэх британи эмэгтэй жирийн л нэг эмэгтэй байсан ч одоо бол хувийн амьдралдаа асар их өөрчлөлт оруулсан нэгэн болжээ.
Тэрбээр 30 насандаа хүүгээ төрүүлсний дараачаас буюу 35 наснаасаа эхлэн гоо сайхны хагалгаанд донтжээ. Түүний хувьд одоо 48 настай ба өнгөрсөн 20 жирийн хугацаанд мэс заслын төлбөрт 35 мянган фунт стерлинг зарцуулсан байна. Ингэсний үр дүн нь түүнийг Барби хүүхэлдэй болгожээ. Тэрбээр одоогийн дүр төрхөө олохын тулд их бага хэмжээгээр 105 удаа мэс засалд оржээ. Одоо харин 50 нас хүрэхээсээ өмнө гоо сайхны долоон төрлийн мэс засалд орохоор төлөвлөжээ.