Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал нэг иймэрхүү болдог
2019/06/20
Өнгөрсөн ням гаригт энэ Хонгконгт түүхэнд тохиосон хамгийн том хэмжээний, Хонгконгийн 7,5 сая хүн амын 2 сая нь оролцсон жагсаал болсон юм.
Жагсагчид эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийг хэлэлцэхгүй байх, түүнчлэн “Бээжингийн утсан хүүхэлдэй болсон” Хонгконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Ламыг огцрохыг шаардан жагсаал хийсэн юм. Засгийн газрын цогцолборын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн тасалдсан бөгөөд тухайн үед энэ байр руу дайрах гэсэн жагсагчдыг цагдаагийнхан зогсоохоор нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласны улмаас мөргөлдөөн гарсан юм. Энэ мөргөлдөөний улмаас 80 гаруй хүн шархадсан талаар эх сурвалжууд мэдээлж байлаа.
Хэдийгээр энэ талаар ийм мэдээлэл байгаа ч хоёр сая хонгконг хүмүүсийн хувьд тун зарчимтай жагсагчид болохоо дэлхий нийтэд харуулжээ. Учир нь жагсаалын үеэр оюутнууд төгсөлтийн шалгалтандаа бэлдэн хичээлээ уншингаа эсэргүүцлээ илэрхийлж байснаас гадна жагсагчид эргэн тойрны хог зэргийг түүж цэвэрлэн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг гэмтэж бэртэхээс сэргийлэх болох хаасан зам талбайд түргэн тусламжийн болоод яаралтай тусламжийн машинуудыг чөлөөтэй нэвтрүүлэх, мөргөлдөөний үеэр гарсан гал түймрийн тэр дор нь унтраах гэх мэтээр маш хүнлэг жагсаал болжээ.
Тэдний энэ жагсаалыг дэлхий нийт нь гайхашран хүлээн авчээ.