Жирэмсэн эмэгтэйг хүчиндэж, зодож хөнөөсөн этгээдүүд ял авлаа
2019/06/21
Боловсролгүй, ажил мэргэжилгүй залуус архидан согтуурснаас болж гэмт хэрэгтэн болсоор байгаа билээ. Бид сэрэмжлүүлэх зорилгоор ажил мэргэжилгүй залуус архидан согтуурч байхдаа гурван сартай жирэмсэн бүсгүйг хүчиндэхийн зэрэгцээ амь насыг нь хөнөөсөн хэргийг хүргэж байна.
2018 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө “С” гэх зочид буудалд Дуламсүрэнгийн Батсайхан, Очирбатын Мөнхбат, Мөнхбатын Эрдэнэдалай нар согтуудаа О.Д хэмээх 3 сартай жирэмсэн бүсгүйтэй хамт орсон байна. Улмаар гурван сартай бүсгүйг ээлжлэн хүчиндэж, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа түүнийг согтуурсаны улмаас биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж 55 см өндөртэй орон дээрээс шал руу эгц доош байрлалтай тархиар нь унагаах, мөн өргөж хана руу тархиар нь савах зэргээр талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн №2310 дүгнэлтэд: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Гавал тархины битүү гэмтэл: Зүүн зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйхны цус хуралт. 2. Тархины хаван, дотор эрхтний цус эргэлтийн алдагдал. 3. Хүнд зэргийн согтолт. 12-13 долоо хоногтой жирэмсэн. Зүүн хацар, зүүн шилбэнд зулгаралт. Зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хошногоны салстад өнгөц язарсан шарх. Дүгнэлт: 1. 2. 3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйхны цус хуралт, зүүн хацар, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хошногоны салстад өнгөц язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гавал тархины гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. 4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ. 5. Талийгаач нь нас бараад 2-4 цаг болсон байсан. ...9. Талийгаачийн гадна үзлэгээр зүүн хацар, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хошногоны салстад өнгөц язарсан шарх гэмтлүүд тогтоогдсон ба өөр гэмтэл тогтоогдсонгүй. 10. Талийгаачийн цусанд 3.8, ходоодны шингэнд 7.5, шээсэнд 4.6 промилл спиртийн агууламж илэрсэн, дээжүүдэд нитрит димедрол, мансууруулах бодис, хүчил шүлт илрээгүй. 11. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой гэжээ.
Энэ хэрэгт Дуламсүрэнгийн Батсайхан, Очирбатын Мөнхбат, Мөнхбатын Эрдэнэдалай нарыг сэжиглэн шалгаж улмаар хэргийг өнгөрсөн сард шүүхээр шийдвэрлэсэн юм. Шүүхээс
Боржигон овогт Дуламсүрэнгийн Батсайханыг хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн, хохирогчийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, бусадтай бүлэглэж, тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Төгс овогт Очирбатын Мөнхбатыг хохирогчийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, бусадтай бүлэглэж, тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Зурхайч овогт Мөнхбатын Эрдэнэдалайг хохирогчийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, бусадтай бүлэглэж, тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Улмаар Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 13 жил хорих ялаар, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 5 жил хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар буюу Д.Батсайханы биечлэн эдлэх нийт ялыг 18 жил 3 сар хорих ял,
Очирбатын Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож, 90 хоног буюу 3 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, О.Мөнхбатын биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 6 сар хорих ялаар
Мөнхбатын Эрдэнэдалайг 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.10 дахь заалтад зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгээн юм.
Энэ хэргийн улмаас талийгаач бүсгүйн гурван хүүхэд өнчирч, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдоогүй, асран хамгаалагч тогтоогдоогүй байгаа юм. Талийгаачийн 3 хүүхдийн эцэг нь гэмт хэрэгт холбогдоод одоо цагдан хоригдож байгаа учраас өнчирсөн гурван хүүхэд ийнхүү хүнд байдалд байгаа юм.
Ял авсан дээрх залуус сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон. Хэрвээ дээрх залуус архидан согтуураагүй бол өнөөдөр дээрхи хэргийн улмаас ийм олон хүн хохирч үлдэхгүй байв. Тиймээс залуус архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэргээс сэрэмжилж ухамсартай амьдрах шаардлагатайг энэ хэргээс харж болно.
bolj muu novshnuudiig · 2019/06/24
yadagiin hariug ni sain uguh heregtei tendees amid gargaad ch hereggyi.
Haha · 2019/06/23
4жил.нь40.мэт.шоронд.ийм..нөрдүүдийг.болгоод.өгнө.дөө
Бат · 2019/06/22
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
bold · 2019/06/22
Zaluuchuudaa huchendeed alaad l huchendeed l alaad bai 4 jil suugaad l garaadirne kkk
Зочин · 2019/06/21
Энэ 3нөхриин ял арай хөнгөн байна Ялаа дуусгаад үнээсч илүү хэрэг үйлдэх боломжтой юм байнал даа энэ 3 манай улсад хэрэггүй
Hiree medej zulzagala!!! · 2019/06/21
Biyee zarah hurtelee amidral ni hetsuu baisiin bol yagaad 3-iin 3 huuhed gargaj baigaan, deer ni bas jiremsen. Ene huuhdiin tetgemjuud, odon ene ter gedgee bolivol taarna, bertegchin humuus tetgemjeer l amidarchih geel hiree medehgui tsuvuulaad bn. Oliggui orchind ussun huuhed oligtoi hun bolohgui. Yanz buriin halamjgui bol uneheer uhamsartai bolovsroltoi bolomjtoi humuust l hussen huuhduud ni turj niit mass chanarjina. Mongold chanartai irged heregtei bolohoos hun hoguud hereggui. Odoo hun hoguud ni olshirchood hun hogoo songoj deeree zalchaad mongol hugjihgui bn. Er ni dund angias ehleed zaaval uzeh programd "Amidral-Ger bul tuluvlultiin hicheel" oruulah heregtei. Hunii olnoor uls hugjdugguim, hun am tsuutei ch chanartai irged ni diilenh baijiij uls hugjdugiin jisheeg Monaco, Norway, Luxembourg, Denmark, Finland g.m. ulsuud haruulj bn.
Зочин · 2019/06/21
Нөхөр нь шоронд байгаа, жирэмсэн эмэгтэй 3 хүүхдээ хоолгүй хонуулахгүйн тулд мөнгөний ажил хийх гэж бодсон байна. Гэвч зэрлэг араатангууд таарч. Энэ залуучууд эхээс төрөөгүй юм байх даа. Ямар муухай зэрлэг харгис болсон байнаа залуу үе маань.
Зочин · 2019/06/21
Ухаан санаа эрүүл гэх...тэгээд бүр гэр бүлийнх нь хүн бусадтай нийлээд... бид чинь ямар нийгэмд ямар орчинд амьдраад бнаа. Хүчингийн гэмт хэрэг хүн амь.. 4хөн жил.. юу вээ. Зүгээр л зогсоож бгаад буудчихаач
oilgomjgui... · 2019/06/21
mash xaramsaltai. taliigaach ni gurviin gurvan xuntei xamt orj l baidag.....