Ганц бие ээж болсон мисс "Т.Туяамаагийн тачаангуй төрх"
2019/07/21
Дорнод нутгаас төрөн гарсан мисс бүсгүйчүүд олон. Тэдний нэг нь Т.Туяамаа. Түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл хар багаас нь байсан гэдэг. Байрныхандаа ээжийнхээ оёсон хувцасыг өмсөж үзүүлэн бяцхан шоу дэглэдэг байсан учир “орцны мисс” гэж өхөөрдүүлдэг байжээ. Түүнийг 14 настай байхад “Азийн модель” агентлаг Дорнод аймагт сургалт явуулжээ. Угийн загвар өмсдөг сонирхолтой байсан охин энэ үеэр Ч.Содтуяад шавь орж ёстой модель болох гараагаа эхэлсэн гэдэг. Өдгөө тэрбээр эх орондоо загварын олон шавь төрүүлэн гаргах их ажилд шамдан буй. Австрали улсад суралцаж байхдаа сүйт залуугаасаа гэрлэх санал хүлээн авч, хөөрхөн охинтой болоод авсан. Гэвч түүнийг ганц бие ээжүүдийн эгнээнд шилжсэн гэх шуум нэлээдгүй хугацаанд дэгдсэн ч хариулт өнөөдрийг хүртэл өгөөгүй ажээ.