Гэр бүлийн хүчирхийлэлийг та бид хамтдаа зогсооно !!!
2014/03/12
· Төрөөд 10 хонож байсан 23 настай бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ.
· Эхнэртээ уурлан уушгийг нь сүхэдчихээд гэмтлийн эмнэлэгт хүргэлгүй өөрөө дэлүүг нь оёсон.
· Хөвсгөл аймагт орос хэлний багш бүсгүйг нөхөр нь хорионд хоол өгөлгүй байлгасаар амь насанд нь хүрсэн байна. Энэ бол “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д хандсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос ирсэн мэдээлэл.
Уг нь манай улсад гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хууль 2004 онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг батлан хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд шүүхээр 41 хэргийг хянан хэлэлцсэн байна. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой бөгөөд хууль өөрөө тунхаглалын шинжтэй болж, хуулийн зарим зүйл, заалт нь амьдралд төдийлөн хэрэгжихгүй болсонтой шууд холбоотой юм. Тэгтэл өнөөдөр цагдаагийн байгууллагад ирж буй дуудлагын 60-70 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Тэгэхээр онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тэгвэл та бид хамтдаа энэ төрлийн гэмт хэргээс хамтдаа сэргийлж, зогсоох боломжтой юм. Өөрөөр хэлбэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан ажээ. Хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн Д.Энхжаргал: “Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ердийн үзэгдэл боллоо. Бид хананы цаана үйлдэгдэх гэмт хэрэг, чимээгүй дайнаас болж бие биенээ алдсаар байх уу. Хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан бол сүүлийн үед ахмад настнууд ч эдийн засгийн хүчирхийлэлд өртөх боллоо. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт үйлдлийг гэр бүлийн маргаан хэмээн үзэж чимээгүй сонсоод өнгөрдөг. Зарим тохиолдолд хохирогчийн хүсэлтээр гэмт хэргийг олон нийтэд мэдээлэхгүй нууцалснаар хүнд болон хүндэвтэр гэмт хэргүүд гарсаар байна.” Хэмээн хуулинд нэмэлт өөчрлөлт оруулах нэн тэргүүний шаардлага байгааг онцолсон юм.
Гэр бүлийн хүчирхийлэлийг бууруулах, энэ төрлийн хэргийн хохирогчид Монгол улсын цагдаагийн байгууллагаас мөн анхаарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлд гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цагдаагийн тусгай тасаг байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь далд хэлбэртэй байсан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалалтад авах, тэдэнд чиглэсэн үйлчилгээ сайжрах ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан хамгаалах байрыг шинээр байгуулсаны зэрэгцээ Эрдэнэт, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан зэрэг аймагт хохирогчдод зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байр байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь хүн дүрст араатан гэдгийг энэ хэргийн золиос болсон хүмүүс хэлдэг. Тиймээс энэ төрлийн хэргийг хуулийн байгууллагад мэдэгдэж үр хүүхэд, өөрийн эрүүл мэнд амь нас, ирээдүйг аврах хэрэгтэй. Өөрөөр Араатан шиг аавтай өссөн хүү хожим эхнэр, охид хүүхдүүддээ араатан шиг ааш зан гаргадаг. Боол мэт дарлуулж өссөн охин том болоод боол мэт дарлуулж явах нь олонтаа. Тиймээс бид охидоо хамгаалж чадахгүй бол Монголоо хамгаалж чадахгүй. Бид хүнээ хамгаалж чадахгүй бол хүнлэг нийгэм байгуулж чадахгүй. Бид энэ асуудалд би та, бүгдээрээ анхаарах ёстой юм.
Манай улсад 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ. Бидний эцэг өвгөд эмэгтэй хүний эрхэнд халдахыг цээрлэдэг байсан. Тиймдээ ч эмэгтэй хүн хүчиндсэн эрийг хамгийн адгийн хүнд тооцдог байсан бөгөөд бусдад хохируулсан зовлонг нь бүх насаар нь наранд ч нарсанд амсуулж, жигшүүлдэг байсан. Нийгэмд цаашид ч ийм сэтгэхүй байж, үүнийг мөнхөд жигших ёстой.
Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний асуудал. Хүн л энэ аюулд цэг тавьж чадна. Тиймээс та бид энэ асуудалд анхаарал хандуулан хамтрахыг уриалж байна.
Э.Мөнгөн
Зочин · 2014/03/13
Zodoj tsohihgui ch setgelzuigeer baingiin daramtlah huchirhiilel mun uu
Зочин · 2014/03/13
manai uls ger bvl vimvvlj ywa hvmvvst tom hariutslag tootsdog bolmoor yma.