Гээгдэгсэд буюу төрийн алагчлах сэтгэлгээний ард юу нуугдана вэ
2014/03/12
Төр хэсэг бүлэг хүнийг мартчихаж. Магадгүй Монгол Улсын хүн амын тоогоос тэр хэсгийг ч хасчихаж мэдэхээр нөхцөл байдлыг бий болгочихлоо.
Ер нь ч тэгээд залуучууд, хөгшчүүд л байвал дунд үеийнхэн хаягддаг болсон цаг даа. Ямартаа л шинэчлэлийн Засгийнханд хүртэл анзаарагдалгүй хоцорч байх билээ.
Нисэхийн дэнжид метр.квадрат нь сая гаруй төгрөгт багтах үнэтэй байр баригдаж байна хэмээн жил шахам хугацаанд ярьж, багагүй хүлээлт үүсгээд байсан “Буянт-Ухаа 1” хороолол ашиглалтад орж, аз үзэх хэлбэрээр захиалга авч эхэллээ. Энэхүү хороололд 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжид 1764 айлын 28 байр ашиглалтад орсон юм. Засгийн газраас энэ хотхны орон сууцнуудыг худалдан борлуулахын тулд иргэддээ хэд хэдэн шаардлага тавьж, журам баталсан. Журмаар энэхүү хотхны оршин суугчаар нөгөө л төрөөс хишиг хүртдэг нөхөд орох нь тодорхой болов.
Тодруулбал, Засгийн газрынхан төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлд орон сууцны таазанд хадаг уях эрхийг өгсөн. Ингэхдээ 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүнийг ахмад настан гэсэн бол эмэгтэйг 55 ба түүнээс дээш настай байна гэж журамласан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан бол “Буянт- Ухаа 1” хорооллын оршин суугч болох эрх өгсөн. Засгийн газраас гаргасан журамд тусгасан залуу гэр бүл гэдэг ангилалд албан ёсны гэрлэлттэй 35 хүртлэх насны эхнэр, нөхөр хоёр багтах аж. Үүнээс үзэхэд энэхүү журамд анхаарал хандуулах хэрэгтэй хэд хэдэн зүйл бий.
Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон 1764 айлын орон сууцны 60 хувьд төрийн албан хаагч орно гэж байгаа. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 150 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Хэрэв энэхүү хотхон бүрэн ашиглалтад орвол бас ийм хэмжээний төрийн албан хаагч орох оронтой болно гэж байгаа. Засгийн газраас гаргасан журамд тусгаснаас харахад шалгуур үзүүлэлт дунд Монгол Улсын иргэн байна гэж зааж. Гэтэл Монгол Улсын иргэнийг хөдөөнийх, Улаанбаатарынх гэж ялгаж байгаа нь өнөөх л алагчлалын хэлбэр биш үү.
Ахмад настан гэж 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, эмэгтэйг 55 ба түүнээс дээш настай гэж заагласан нь ажилд авах шалгуурын нэг болсон гэж иргэд шүүмжилж байна. Статистик тоо баримтаас харахад манай улсад 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, болон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүн 1989 онд 144 мянга 500 байсан нийт хүн амын 7.1 хувийг эзэлдэг байж. 1996 оны эцэст 160 мянга 400 болж өсчээ. Харин 2003 онд 60 ба түүнээс дээш насны 549 мянга 992, 55 ба түүнээс дээш насны 97 мянга 819 настан байсан нь хүн амын 5.2 хувийг эзэлдэг байжээ. Энэ ахмадуудын цөөн хэдэн хувь “Буянт-Ухаа 1”-ийн оршин суугч болно гэхээр дэндүү чамлалттай бас атаархал төрүүлнэ. Учир нь манайхан мөнгө л олдвол төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан, ахмад настнаа дайлдаг жишиг тогтжээ. Учир нь 2008 оны сонгуулиар тухайн үеийн парламентад суудал горилсон намууд Оюутолгой, Тавантолгойн “хишиг” хэмээн 500 мянгаас нэг сая төгрөгийг дээрх бүлэгт бэлнээр өгч байсан. Энэ мөнгөний үнэрийг ч үнэртээгүй хүн цаана чинь өнөөдөр хэдэн зуун мянгаараа байна гэж бодохоор төрийн нүүр түмэн рүүгээ харж байна уу гэх асуултыг дагуулна. Төрийн “хишиг”-ээс хүртэж чадаагүй бүрэлдэхүүнд хөдөлмөрийн насны залуучууд орж байсан. Яг үүнтэй адил зүйлийг энэ Засгийн газар харуулчихлаа. Журмын дөрөв дэх хэсэгт залуу гэр бүл хэмээн албан ёсны гэрлэлттэй 35 хүртлэх насны эхнэр, нөхөр хоёрыг Засгийн газар онилсон. Гэтэл 35-аас 55 насны хоорондох буюу 36-54 насны хүмүүсийг төр мартаж. Эсвэл энэ насны нэг ч иргэн Монгол Улсад байдаггүй юм уу. Угтаа энэ насны хүмүүс өнөөдрийн нийгмийн хөдөлгөгч хүч гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүнийхээ үр шимийг ч улсад татвар хэлбэрээр байршуулж, төрийн мөнгөний машины моторыг зогсоолгүй зүтгүүлж байгаа гэдгийг мартах ёсгүй.
М.АРИУНТУУЛ
Зочин · 2014/03/13
Mash zuv demjij bna
Зочин · 2014/03/13
mash unen. ene nasnii humuus hamgiin ih achaalliig nuruun deeree uurch bga murtluu turiin demjlegees gaduur hayagdaj bna.tefeed ene turiin alban haagch geh hamgiin orlogotoi IREEDUI NI BATALGAATAI humuust tatvariin mungiig hyazgaartai zartcuulj buutsiilhoo bolimoor yum
Зочин · 2014/03/13
СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй, тог цахилгаан, дэд бүтэц сайтай эрүүл тэгшхэн 5 ГА газар яаралтай зарна. Утас: 99084179
Зочин · 2014/03/13
unen unen 35-5o nasnii humuust ajil ch oldoggui.galch, tseverlegch.,jijuur,manaach ch geh shig manaih shig iim ***** togtoltsoo burduulsen uls baihgui ee.. MONGOLIIN UNDSEN HUULID huniig nas huis, ***shin shutleg,niigmiin garal , aris unguur yalgavarlan gaduurhahiig horiglono gej zaasan baidag.huulia heregjuulj chadahgui bol huuli gargaj yaadgiin