16 жилийн өмнө сугалаагаар саятан болсон охин хэрхэн өөрчлөгдөв
2019/08/07
Каллие Рожерс гэх британи охин 2003 онд 16 насандаа хонжворт сугалаагаас их хэмжээний мөнгө хожин гэнэт баяжигч болж байжээ.
Тухайн үед тэрбээр 1,8 сая фунт хожсон нь британийн түүхэнд ийм их хэмжээний мөнгө хожсон хамгийн залуу азтан болж байв. Сургуулийн сурагч охин шагналын мөнгөнийхөө ихэнхийг гэр бүлийн болон найзууддаа бэлэг авч өгснөөс гадна хөхний мэс засалд мөн зарцуулжээ.
Их мөнгө хожсоны дараа би хүүхдийн ертөнцөөс нүүж насанд хүрэгчийн амьдрал руу орсон. Би төсөөллийн маш олон найзтай байсан. Тэд шинэ машин авахаар надаас мөнгө зээлэхийг л хүсдэг байсан. Би ч тэдэнд зээл өгөхөөс татгалзаагүй. Харин хэн нь ч өрөө буцааж өгөөгүй хэмээн Каллие ярьжээ.
Каллие хүүхдүүдийнхээ аавтай гэнэт баяжигч болсноосоо хойш хоёр долоо хоногийн дараа танилцаж байжээ. Гэвч түүний хувьд таван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулжээ. Үүний нэг шалтгаан нь амиа хорлох үйлдэл аж. Учир нь Каллие хар тамхинд донтон ийм алхам хийснээр тэдний гэр бүлийн амьдрал эцэс болжээ.
Одоо харин эмчилгээнд явж хорт зуршилаасаа салж байгаа. Хүүхдүүд нь аавтайгаа амьдарч байгаа гэнэ. Түүнчлэн тансаг амьдралаас хэвийн амьдралд эргэн орж, жилийн 12 мянган фунтын цалин авдаг сувилагчийн ажилтай болжээ. Хэдийгээр тансаг амьдрал, их мөнгө байхгүй болсон ч одоогийн энэ амьдрал нь түүнд маш их таалагдаж байгаа аж.
Зочин · 2019/08/07
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг л болжээ.