Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч эр нүүрний шивээсээ арилгажээ
2019/08/12
Брион Уайлдер гэх эр 14 насандаа мулзан толгойт буюу скинхид болж, 16 жилийн турш арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч нэгний амьдралаар амьдарчээ.
Харин 2005 онд Жулие гэх бүсгүйтэй гэрлэснээр тэд хүүтэй болж, амьдралд нь эрс өөрчлөлт орсон байна. Тэрбээр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан арьс өнгөөр ялгаварлагч, хүчирхийлэлийг дэврээгч үзлээсээ салжээ.
Үүний баталгаа болгон нүүрээрээ дүүрэн шивүүлсэн шивээсээ арилгаж эхэлжээ. Түүний гадаад үзэмжээс хүмүүс их эмээдэг учир эхний ээлжинд ийм арга хэмжээ авсан байна. Харин энэ нь тийм ч амар зүйл байгаагүй. Нүүрний шивээсээ арилгах гоо сайхны хагалгаанд ороход 35 мянган доллар шаардлагатай болжээ. Түүний энэ үйлдэлд сайн дурын байгууллага болон хувь хүмүүс хандив цуглуулан эмчилгээнд хамруулжээ. Нүүрний шивээсээ арилгахын тулд 1,5 жилийн хугацаа зарцуулсан бөгөөд маш олон янзын мэс засалд орж өөртөө эрс өөрчлөлт оруулжээ. Түүний хэрхэн өөрчлөгдсөн нь дараах зургаас илүү харагдах болов уу.