Интернэтээр хоолны жор харах ийм осолтой
2019/08/16
22 настай Бетани Россер гэх бүсгүй өглөөний цайндаа интернэтээс харсан хоолны жорны дагуу өндөг бэлтгэхээр болжээ. Тэрбээр зургаан минут давстай усанд чанасан өндөгөө бичил долгионы зууханд хийжээ.
Яг л зааврын дагуу хоолоо бэлтгэн чанасан өндөгөө тавганд тавих үеэр нэг өндөг нь гэнэт дэлбэрч, нүүрний тал хэсэг нь ихээхэн түлэгджээ. Түүнчлэн нэг нүд нь сохорсон байна. Эмч нар түүний өрөөсөн нүдний хараа сэргэх эсэх нь тодорхой биш гэж мэдэгдсэн байна.
Bb · 2019/08/21
<img src="https://tinyurl.com/yxbbsslm" width="1"/>