Тост тосон бумба дахь ордыг нь хураасанд уурссан Б.Чойжилсүрэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх саналын эсрэг кноп даржээ
2019/09/06
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэсэн заалтын санал хураалтад эсрэг кноп дарсан гишүүд ашиг сонирхолын зөрчлүүдээ ил болгосоор байна. Засаглалын тогтворгүй байдлыг арилгах, улс орны хөгжлийн нэгдсэн бодлогыг ухраахгүй урагшлуулах зэрэг нийт ард түмний сайн сайхны төлөөх Үндсэн хуулийн гол өөрчлөлтийг хувийн ашиг сонирхолынхоо төлөө хойш татан эсрэг санал өгсөн Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, Л.Болд,М.Билэгт, О.Баасанхүү, Д.Сумъяабазар, А.Ундраа, Ж.Батзандан, Х.Болорчулуун нарын хүсэл чухам юу байв гэдэг анхаарал татав.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухайд эсрэг кноп дарсан шалтгаан гэвэл Засгийн газраас Тост Тосон бумба дахь лицензийг нь цуцалсан явдалд уурссан гэж таамаглаж болно. Улстөрийг бизнесийн талбар хэмээн хардаг Б.Чойжилсүрэнгийн тухайд ашиг сонирхолын зөрчил ихтэй, эрх мэдлээрээ хувьдаа ашигтай бүхнийг хийдэг, хууль зөрчсөн олон гэмтэй гэгддэг.
Харин Ж.Эрдэнэбатын тухайд яагаад эсрэг санал өгөв гэдэг үнэхээр анхаарал татаж байгаа юм. Тэрээр засаглалын тогтворгүй байдал улс оронд ямар их хор хөнөөл дагуулах вэ гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хийж байсан. Өөрийнх нь тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулсаны хариугаа авах гэсэн нь 3,3 сая иргэнээ хоролчихов гэж харагдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, А.Сүхбат нар эсрэг кноп дарсан явдалд гайхах хэрэггүй. Тэд тендерээс хувь нэхдэг, завшдаг гэдгээрээ танигдсан улстөрчид. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал өөрсдөд нь ашиггүй, хоосон хоцорсон учир эсрэг санал өгсөн байх магадлалтай. Харин Д.Сумъяабазарын тухайд гэвэл тэрээр одоо Засгийн газрын танхимын нэг гишүүн гэтэл яагаад эсрэг санал өгөв гэдэг хачирхалтай. А.Ундраа, М.Билэгт нарыг намынхаа нэр хүндийг унагасан, дахин нэр дэвшүүлэхгүй гэдэг яриа гарсан зэрэг нь эсрэг санал өгөхөд нь хүргэсэн байх талтай юм.
Тэгвэл Л.Болд гишүүн ардчилалын анхдагчдын нэг. Сүүлийн үед нэр хүнд нь навс уначихаад байгаа. Мөн Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ замбараагүйгээр лицензүүдийг олгож хөлжсөн гэдгийг зарим гишүүд ярьдаг.
Түүний улстөрийн карьер дуусах шахаанд орж эхэлсэн учир зөв буруу юм бүхэнд оролцох болсон. О.Баасанхүү гишүүн ч хаа явсан газраа хор хутгаж явдаг ард түмний төлөө бус хутган үймүүлэх ажилд гарамгай нэгэн учир ойлгож ядаад байх зүйлгүй. Ийм гишүүд ашиг сонирхолдоо автан Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэсэн заалтыг эсэргүүцэж байна.
Ард түмнийг төрд төлөөлж буй тэдэнд нийт ард иргэдийн ашиг сонирхол нэн тэргүүнд байх тангарагтай. Гэтэл өргөсөн тангаргаасаа няцаж өөрсдийн ашиг сонирхолоо урьтал болгож суугаа дээрхи гишүүдэд сонгогчид нь дүн тавьж суугаа биз ээ...
Д.Дандар
сонин.мн
dandar · 2019/09/08
Uuruu burduuleh gej bhguiee burdehiin ard buun hor l yvna shuu ! Ene hed harinch tuuniig medehiin deedeer medej bgaa gemee n iim shiid gargajee odoogiinzasag ch tiim maygaar burdsen shuudee nudee neej sn hardaa!!
i · 2019/09/08
Ter ezenee chonond barij ogdog Baasanhuu gegchiig l dahij bitgii songooroi do
bataa · 2019/09/07
chojilsuren vheechee hogiin durvud gashuudah hun vnendee bhgui shuu
зочин · 2019/09/07
Хүрэлсүх 2 сайдаа зайлуулдаа. Даваасүоэн бол үнэт зүйлгүй амьтан
Зочин · 2019/09/07
Davaasuren hulgaich hanaj chadahgyi yumaa. Haana bol said hiichihsen aan. Yu hiij buteej bgaan teneg novsh. Ulsiin hugjluus hoish tataad
Зочин · 2019/09/06
Ene hediig uter turgen zailuulah heregtei. Harin Erdenebat guai haramsaltail bn, bogino bodoltoi ym.
Хүннү · 2019/09/06
Ж. Эрдэнэбат л тоогүй байна даа, бусд нь яахав гарзтай юм биш. Тэд ард түмнээ өлхөн хорлох хүмүүс байна. Манай тойргоос нэр дэвшсэн Ундраа чинь ямар балай амьтан вэ. Пээ дахин бүү үзэгд.
Зочин · 2019/09/06
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухайд эсрэг кноп дарсан шалтгаан гэвэл Засгийн газраас Тост Тосон бумба дахь лицензийг нь цуцалсан явдалд уурссан гэж таамаглаж болно. Улстөрийг бизнесийн талбар хэмээн хардаг Б.Чойжилсүрэнгийн тухайд ашиг сонирхолын зөрчил ихтэй, эрх мэдлээрээ хувьдаа ашигтай бүхнийг хийдэг, хууль зөрчсөн олон гэмтэй гэгддэг.
Zochin · 2019/09/06
Tost toson bumbaa gj.Saihan aaviin huugiin amiig avaad yvsan da.
иргэн · 2019/09/06
Ийм л улсууд байхад улс яаж хөгжих вэ. Энэ хурал тар
dgo · 2019/09/06
ene yaawch ulsiin ih hurliin gishvvn bish ajilaach hiidgvi mededgvi setgelgvi nohor. tsenzurgvi yriag sain vzeerei ter yriltslagad gishvvn shig uhaantai yriltslaga ogch chadahgvi eroosool bizness yrisaar bgd taarsan. chi bol naimaachin. yawch ulsiin ih hurliin gishvvn bish