Голден жим фитнесс клуб ЭМД-ийн хөнгөлөлтөөр үйлчлэх "Магадлан итгэмжлэх эрх"-ээ авлаа
2019/09/19
НЭМҮТ-өөс хийсэн "Хүн амын хоол тэжээлийн байдал 2017" судалгаанаас үзэхэд илүүдэл жин ба таргалалтын тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн гэдгийг өмнөх онд онцолсон. Тодруулбал, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 11,7 хувь, 6-11 насныхны 28,6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь таргалалттай байгаа гэсэн үг юм. Иймд ЭМД-ийн хөнгөлөлттэй үнээр фитнесс клубүүдийг үйлчлэх хууль тогтоомжийг баталсан. Тэгвэл уншигчддаа нэгэн таатай мэдээг дуулгахад, нийтийн биеийн тамир, хүүхэд залуусын төдийгүй ахмадуудын эрүүл мэндэд үргэлж анхаарлаа хандуулж ирсэн "Голден жим" фитнесс клуб тун удахгүй ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ.
"Голден жим" фитнесс клубын захирал Ц.Баянмөнх: Голден жим фитнесс клуб байгуулагдаад 10 жил болж байна. Манайх анх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготойгоор нээгдсэн. Үүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ. Одоогоор Нийслэл хотдоо таван салбартай үйл ажиллагаа явуулж байна. Өмнөговь, Хөвсгөл аймгуудад салбаруудаа нээлээ. Төр засгаас хууль дүрэм батлагдаж, эрүүл мэндийн даатгалын сангаас фитнесс клубт хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бүрдүүлсэн байдаг.
Эрхэм үйлчлүүлэгч нартаа нэгэн баяртай мэдээг дуулгахад, бид 10 жилийн ойн хүрээнд Монголд анх удаа Голден жим фитнесс клуб таван салбартаа "Магадлан итгэмжлэх эрх"-ээ албан ёсоор баталгаажуулж авлаа. Эрүүл мэндийн даатгалаар фитнесс клубт хамрагдах нь эдийн засгийн хямралтай, нийгмийн стресс их байгаа энэ цаг үед ёстой нүдээ олсон шийдвэр. Замын түгжээ, бухимдал, илүүдэл жин гээд нийгмийн асуудал их байгаа энэ үед маш их хувь нэмэр, түлхэц болно гэж бодож байна. Тун удахгүй манай клуб ЭМД-ийн сангаас хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болно. Нийгмийн бүхий л хэсэгт хүрч ажиллах давуу талтай болж байна.
Баасан · 2020/01/12
Яасн хоёрын хооронд ард түмнээрээ наадсан иргэддээ хүртээлгүй төлбөр мөнгийг нь төлж явж байгаагаас хойш тэр хөнгөлөлтийг өгсөн ч яалаа байсн ч яалаа даа. Бүүр нэг хүний толгойг эргүүлсэн,ард иргэддээ хүртээлгүй ямар ч тусгүй наанадаж амьдрал эрүүл мэндийг бодож байгаам бол яагаад үнэгүй тэртээ тэргүй даатгалаа төлж бгаам чинь төлбөрийг нь даатгалаар л төлдг бх ёстой шдэээ.Битгий ийм хоёрын хооронд шийдвэр гаргаж байгаач ээ.
zochin · 2019/10/12
Sansariin tunnel deer salbaraa neegeerei
Зочин · 2019/09/19
Та бүтэн төлбөрөө төлөөд явна. Харин хөнгөлөлт нь таны дансруу эрүүл мэндийн даатгалаас орно.
Bodit tolboroos hongoloorei · 2019/09/19
Onsor tolbor tavichihaad EMD-aar uilchilj bn geed toroos mongo avaad, jinhene deeree irged hongololttei geh bodit uneer ni uulchluulehed hurehgvi baigaasai. Boditoi tolboroos bodit hongololt edlemeer baigaag bodoltsooroi